Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийх гэж байна. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг,  Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх ажлыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулалтын түвшинд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top