Маргаашнаас ихэнхи нутгаар сэрүүснэ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 03

2014 оны 9 дүгээр сарын 04-нөөс 2014 оны 9 дүгээр сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4-ний пүрэв гарагт  баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр,

5-ны баасан гарагт баруун болон төвийн нутгаар,

6-ны бямба гарагт төв болон зүүн зүгийн нутгаар,

7-ны ням гарагт зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай.Салхи 4-нд баруун болон төвийн нутгаар, 5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

5-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говь, талын нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top