GTA 5-ын PC, PS4 болон Xbox One хувилбар гарна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 03

Адал явдалт видео тоглоом сонирхчдын хамгийн дуртай тоглоомуудын нэг болох GTA 5 өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд PlayStation 3 болон Xbox 360 дээрх хувилбараа гаргасан билээ. Харин ирэх арваннэгдүгээр сард PC, PS4 болон Xbox One дээрх хувилбараа гаргаж магадгүй тухай Newegg сайтад мэдээлжээ.

Тус тоглоомын хөгжүүлэгч Rockstar компани дээрх хувилбаруудыг энэ ондоо багтаан танилцуулна гэж мэдээлж байсан ба яг тодорхой товоо зарлаагүй байгаа юм.

Харин Newegg сайтад мэдээлснээр ирэх арваннэгдүгээр сарын 18-нд танилцуулах бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top