Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өнөөдөр Монгол улсад ажлын айлчлал хийнэ.

Айлчлалтай холбогдуулж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж эхэллээ.

Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх юм.

Хамгаалалт хийгдэх нутаг дэвсгэр, цагуудын талаарх мэдээллийг удахгүй Цагдаагийн ерөнхий газрын алба ёсны цахим сайт болох www.police.gov.mn, цахим хуудас www.facebook.com/policemng хаяг, бусад мэдээллийн сайтуудаар түгээн зарлах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top