Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 11

08:30 цагаас МҮХАҮТанхимаас Азийн Худалдааг Дэмжих Форумын Захирлуудын 27-р ээлжит хуралдааныг Төрийн Ордны “Б” танхимд зохион байгуулна.

 

09:00 цагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд танилцуулна. Тус хурлын нээлтэнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхий зөвлөлийн хуулийн ахлах зөвлөх Алан Колман нар оролцоно.

 

09:30 цагаас “Шилмэл мал 2014” арга хэмжээний хүрээнд Монгол, Францын мал аж ахуйн форум ҮХАА-н нэг давхрын хурлын зааланд болно.

 

11:00 цагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны эхний 8 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний Статистикийн хорооны байранд болно.

 

12:00 цагаас "Гудамж" төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгосон Ахуйн үйлчилгээний уулзвар буюу  III, IV хорооллын замын эхлэлийн уулзварыг нээх ёслол болно.

 

15:00 цагаас “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2014” Намрын Олон Улсын үзэсгэлэн яармаг Мишээл ЭКСПО Төвд нээгдэнэ.

 

19:30 цагаас Монголын хошин урлагынхан сайн үйлст нэгдэж шилдэг 6 хамтлаг нийлж хандивын тоглолтыг UB PALACЕ-ын концертын танхимд хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top