Хууль сахиулагч цагдаа У нь урсгал сөрж давхиж байгаад 12 настай охины аминд хүрлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 11

Саяхан буюу есдүгээр сарын 4-ны өдрийн 10:00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицеруудийн ордноос Цайз зах руу өгсөх замын ойролцоо зам хөндлөн гарч явсан настай хүнийг цагдаа нар дайрсан хэрэг гарсан. Уг осол гаргасан автомашины жолооч нь цагдаа байсан бөгөөд хажууд нь хоёр цагдаа хамт явж байсан. ЦЕГ-ын харьяа олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын алба хаагчид явж байсан билээ. Хэргийн газарт байсан иргэдийн ярьж байснаар цагдаа нар хэт хурдтай явж байсан учир машинаа зогсоож чадалгүй настай хүн дайрсан гэж хэлж байсан. Хохирогч гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан учраас түүний буруу болоод өнгөрсөн. Эхний хэрэг намжаагүй байхад дахин зам тээврийн ноцтой осол гарлаа.

 

Тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, таван буудлын ойролцоо 0023СЭҮ дугаартай цагдаагийн машин 12 настай охины дайрч амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарлаа. Талийгаач И нь 12 настай бөгөөд хичээлдээ явж байжээ. Тухайн осол Хайлаастын 17 дугаар сургуулийн хажууд болсон байна. Осол гарсан газарт байсан албан бус эх сурвалжийн мэдээлэлээр цагдаагийн машин хурд хэтрүүлж, урсгал сөрж явж байгаад охиныг дайрсан гэнэ. Талийгаач охиныг нэлээд хүчтэй дайрсан бөгөөд цагдаагийн машины цонх гупер нь хагарсан байна. Автомашины жолооч У тэр үед дуут дохиогоо асаан урсгал сөрөн 65 км цагийн хурдтай явж байсан гэж жолооч мэдүүлэг өгчээ. Одоогоор яг хэдэн км цагийн хурдтай явсаныг тогтоогоогүй байна. Тухайн осол гарсан газарт байсан иргэд цагдаа нар дуут дохио асааж урсгал сөрж хурдтай давхидагаас ийм хэрэг гарлаа хэмээн ярьцгааж байсан юм.

 

Шинжээчийн бүрэлдэхүүн осол гаргасан газарт 0023СЭҮ дугаартай автомашины жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг  үлээлгэж шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй  байсан нь тогтоогдсон байна.

 

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд улсын хэмжээнд дөрвөн хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтсэн байсан. Гэмтсэн хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх насны, гурав нь сургуулийн насны хүүхэд байсан. Мөн үүнээс гадна хичээл эхэлснээс хойш долоо хоногийн дотор  зам тээврийн 102 осол гарч, 25 хүүхэд гэмтсэн байна. Үүнээс хоёр хүүхэд нас барсан бөгөөд Н охинтой нийлээд гурван хүүхэд зам тээврийн ослоор ийнхүү харамсалтайгаар амиа алдлаа. Жолоочийн хариуцлагагүй байдал тэр тусмаа цагдаагийн ажилтан хууль сахиулагчид өөрсдөө ийм алдаа дутагдал гаргаж болохгүй.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.66) 2014 оны 09 сарын 11

Selengiin tsagdaagiin mashin hotod duut dohio asaagaad yu gej uuruuguu bodson yum be, hairan saikhan huuhed...heleh ug ch oldohgui baina, um maani bad mi hum

0  |  0
sainaa(27.123.214.117) 2014 оны 09 сарын 11

uhej bsan pizda

0  |  0
sainaa(27.123.214.117) 2014 оны 09 сарын 11

uhej bsan pizda

0  |  0
Araichdee(103.229.123.178) 2014 оны 09 сарын 11

Ta nar haraldaa eruugiin tsagdaagiin darga n bag zuuj delguur deeremdene nysgai zamiin tsagdaa n hunii alag uriig ingene. Said n uba bolno.iim l sonin niigem bh yumduu

0  |  0
зочин(202.72.246.116) 2014 оны 09 сарын 11

цагдаа нар минь юу хийж байгаагаа мэдэж байна уу та нарын байгаа байдал одоо бүр илд боллоо

0  |  0
Зочин(202.70.45.248) 2014 оны 09 сарын 11

Энэ олон хөдөлгөөн зогсоож урсгал сөрдөг , хурдтай явдаг дүрэм журам зөрчдөг машинуудаа цэгцлэх болсон байхаа. Үнэхээр гал болон эмнэлгийн үйлчилгээ бол өөр шдээ. Цагдаа нар , эрхтэн дархтангууд эхнэр хүүхдээ суулгачаад дуут дохио хангинуулаад давхиад байх нь үнэхээр утгагүй. Тэдний цаг хайран бусад иргэд нь бензин үрээд хотоор зугаалаагүй өөртөө тохирсон ажлдаа хөөцөлдөөд бас л яараад явж байгаа гэдгийг ойлгоорой. Ерөнхийлөгчөөс бусад нь цагаа зөв тооцоол, бусдын адил түгжрээд явбал энэ замыг зохицуулах арга хэмжээ авах тухай бодох байлгүй. Хөдөлгөө хааж яюдаг хүмүүс амьдралаас тасраад юу хийхэв дээ. Бас гэр бүл нь ч юу билээ дээ. Зогсоорой, зогсч байгаад гаргаарай гээд зарлаад байдаг гаднаас нь харахад үнэхээр ичмээр байдгийм шүү. Дотор нь суугч та нар нар онгирч боддог бол эндүүрэл... Ичиж амьдар. Хүн бүрийн цаг хайран шүү.

0  |  0
zochin(103.23.51.12) 2014 оны 09 сарын 11

17.giin zamiin haalt er heregtseegui l zuil osol garahad yag tohirson mashinuud murgulduh hun morgoh enuuhend l bh da yamar zorilgoor hiisen haalt um boloo ergej neg harmaar um

0  |  0
driver(202.21.117.226) 2014 оны 09 сарын 11

hoorhii amitan ter jijighen ongorhoigoos nogoo tiishee haraad l gyisen baih daa evii evii nyalh amitan ter haaltan dundah jijig zaind zogsoj baigaa hyn sain haragddaggyi yum bna lee

0  |  0
1111(203.91.118.82) 2014 оны 09 сарын 11

Er ni tsagdaa nar ursgal sorj, gerlen dohio zorchij ih yavdag .

0  |  0
Top