Ц.Мөнхбаяр шоронгоос монгол бичгээр бичсэн захидал олны анхаарлыг татаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 11

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Монгол улсын Ерөнхийлөгчид хандан монгол бичгээр захидал бичжээ. Тэрээр хоригдож байх хугацаанд монгол бичиг сурч ийнхүү захиа бичсэн байна.Түүний бичсэн захидал олны анхаарлыг ихэд татаад байна.  

Тэрээр захидалдаа “Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд Гомдол хүсэлт өргөн мэдүүлэх нь

Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдал, гэмт хандлагыг няцаан гарцгүй байдалд аргагүй хамгаалалт хийн таслан зогсоосон.

Гэтэл манай шүүх эрх мэдэлтэнд тал засан   хилс гүжирдэн ял тулгасан нь бид шоронд хоригдож байна. Энэ тухай танд олныг үл нуршин шүүхэд гаргасан гомдлыг хүргүүлж буйг  та тогтоон болгооно уу.

Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Монгол улсын Эрүүгийн хуулийг зөрчсөн, Монгол улсын Засгийн газрын хууль бус эс үйлдэхүй, үйлдэл, гэмт халдлагыг шүүх  хамгаалан өмгөөлж, Монгол улсын нэрийн өмнөөс  улс үндэсний эрх ашиг, хүн төрлөхтний нийтлэг эрх ашигт харш шийдвэр гаргасанд бид харамсаж байна.

Эрхэм Ерөнхийлөгчөө

Бидэнд байгуулсан гавьяа үгүй

Бидэнд үйлдсэн гэм буруу үгүй

Монгол хүн бүрд заяамал иргэний журамт үүргээ биелүүлэв. Гутаах, бадархахын алин болохыг мэргэн /мөргөн/оюундаа болгоон соёрхоно уу?

Гомдол, хүсэлт өргөн мэдүүлсэн хилсээр хоригдож буй  Ц.Мөнхбаяр, Т.Төмөрбаатар

20014.08.14” гэжээ.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хайр(202.21.108.66) 2024 оны 01 сарын 11

Хөөх.

0  |  0
Сайн уу(202.21.108.66) 2024 оны 01 сарын 11

Ямар хачирхалтай юм бэ?

0  |  0
Эмэгтэй(180.235.184.5) 2014 оны 09 сарын 12

Уг нь бол санаа нь зөв ч үйлдэл нь буруу л гэж бодож байна.Буу шийдэм болж амьтан үймүүлж болохгүй ш дээ.Тоглоом биш.Одоо хүүхэд залуучууд дууриагаад унана шүү дээ.

0  |  0
Unshigch(71.42.153.32) 2014 оны 09 сарын 12

Erunhiilogch erhbish ene hund tusalj sulluulaasai gej husch bna. Helmegdeed bgaa hun shuu dee. Buruu gej uzej bgaa yum ni tun uchuuhen, yamar hun alj, huree talsan bish. Eh nutgaa hamgaalah gesen setgel ni hamgiin chuhal ni biz dee!

0  |  0
mgl irgen(202.126.90.58) 2014 оны 09 сарын 11

sullah ni zuv shuu

0  |  0
зочин(112.72.13.140) 2014 оны 09 сарын 11

Ерөнхийлөгч яахав. бүхний дээр шүүх гэж байгаа биздээ. УИХ нь хуулиа гаргадаг. Шүүх,бусад нь хэрэгжүүлдэг, хуулийг сахиулдаг байх. Энэ мөнхбаяр гэж бас гажигтай нөхрөө. Зарим нэг хэсэг нь өөгшүүлж турхирна аа бас. Төрийн ордныхоо хавьд буу зэвсэг агсчихсан сүр хүч үзүүлж, амьтан хүн айлгаж явах ямар хэрэг байна. 12-13-р зууны үед бол толгой бөндгөс биз дээ аан. ЭНЭ нөхөр бас нийгэм, олон түмний өмнө хариуцлага хүлээсэн том нөхөр биз дээ. Ингэхэд жирийн нэг бухимдсан иргэн цэргийн ангиас 120 мм-ийн үхэр буу олж аваад буудах гээд түрчихсэн ордны өмнө тууж явбал яахав. энэ чинь маш муу үлгэр шүү, тоглоом биш. Хуулинд заасан юм байдаг бол түүгээр нь болох нь зөв байлгүй. эсвэл хуулиа гууль болгоцгоох юм уу? Одоо цагт МАН-ын зарим хонзогногчид ийм байдлыг өөгшүүлж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэнэ шүү. Анхааралтай байх нь чухал.

0  |  0
vvvvg(27.123.214.120) 2014 оны 09 сарын 11

ene huniig sullaj garga

0  |  0
монгол хүн(150.129.142.12) 2014 оны 09 сарын 11

Буу бариулах хэрэг хийгээд байгаа хүмүүс нь далд байгаад л хамаг учир байна. Муу хэрэг далд явагддаг сайн хэрэг ил явагддаг бусуу. Тиймээс Мөнхбаярыг дэмжиж байна. Энэ янзаар удаад байвал буу барих хүн улам ихсээд л байх байхдаа. Тиймүү

0  |  0
ах(27.123.213.4) 2014 оны 09 сарын 11

Буу бариад л Засгийн ордон руугаа хэн дуртай нь ирдэг болох нь уу Доор бичсэн нөхдүүдэд минь ийм байдал даамжирвал чи ч амар амгалан айдас хүйдэсгүй УБ хотын гудамжаар явж чадахгүй шүү дээ Энэ Мөнхбаяр төрийн эсрэг зэвсэг барихыг улиалсан маш том гэмт хэрэгтэн ш дээ Украйн шиг иргэий дайн хийж ах дүүгээрээ алалцах гээгүй юм бол үүнийг бүү дэмж

0  |  0
dash(46.115.134.126) 2014 оны 09 сарын 11

gazar shoroo eh oroniihoo tuluu zorigtoi temcej dugarch bgaa busdiigaa huuliin ner barin horih buruu daa haa negn gazar hen negn zaabal helj dugarch bh l bolno erunhiilugch ta uuruu ardchilsan oron gej yug heleed bgaagaa tailbarlaj edgeer humuusiig sullah talaar anhaarna uu

0  |  0
Sukh sutai(107.77.72.59) 2014 оны 09 сарын 11

Munhbayar bolon tuunii nuhudiig sullah ni zuv shuu dee erhem erunhiilegch ee

0  |  0
Top