”Талст 21” цэцэрлэг Монголд анх удаа Smart application нэвтрүүлж, бүрэн хамгаалагдсан цэцэрлэг боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 11

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу 115 дугаар сургуулийн хажууд байрлах “Crystal 21” цэцэрлэг Монголд анх удаа smart application мэдээлэл холбоо хяналтын системийг нэвтрүүлсэн байна.

 

Дэлхийн хаанаас ч ухаалаг гар утсаараа тус цэцэрлэгтэй холбогдон бяцхан үрийнхээ сургалт хүмүүжил, асаргаа сувилгааны талаар бүрэн мэдээлэл авахаар гадна хүүхдийхээ юу хийж буйг харж, эмч, багш, мэдээллийн ажилтантай шууд харилцан тэдний үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой аж.

 

Тус цэцэрлэгийн application хөгжүүлэлтийг программ хангамжийн шилдэг байгууллага Sorako LLC хийжээ. Түүнчлэн тус цэцэрлэг улсдаа хамгийн анхны бүрэн хамгаалагдсан цэцэрлэг болсон байна.

 

Гадна дотны аюулгүй байдлыг 100 хувь хангах 24 цагийн албан ёсны хамгаалалтын үүргийг долоон жилийн туршлагатай "БАТ ХААН", "ХӨХ СҮЛД" хамгаалалтын албуудын хамтарсан баг гүйцэтгэж байгаа аж. Шуурхай бүлэг бүхий хамгаалалтын алба нь цэцэрлэгийн дүрэм стандартад нийцсэн, зориулалтын тусгай хувцас, хэрэглэлээр тоноглогдсон чадварлаг баг хамт олон гэнэ.

 

ЦЭЦЭРЛЭГИЙН ХАЯГ: 
115 дугаар цэцэрлэгийн зүүн талд,
15 дугаар хороо,
Хан-Уул дүүрэг.
Харилцах утас: 99092111, 99811555, 99130834.
email: admin@crystal21.mn
/Лавлах цагийн хуваарь:10:00-21:00/

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та Энд дарж аваарай.

Манай цэцэрлэг 200м2 талбайтай, 60 хүүхдийн хүчин чадалтай Crystal Kids тоглоомын төвтэй. Манай төв шинэ загварын тоглоомуудаас бүрдсэн, хүүхдийн нас биеийн онцлогт бүрэн нийцсэн, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, өнгө дүрс, дуу дугаралтын хувьд хамгийн орчин үеийн шийдэлтэй Хүүхдэд ээлтэй орчин.


Манай цэцэрлэгийн зорилго болох 21-р зууны Кристаллан хүүхдүүдийг төрүүлэхүйд төгс нийцсэн эдгээр тоглоомууд нь хүүхдийн баруун зүүн тархийг зэрэг хөгжүүлэхэд тустай. Агааржуулалт аюулгүй байдлын стандартыг бүрэн хангасан.

Хүүхдийн нас биеийн онцлогт яв цав нийцсэн тухлаг суултуур.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.46.204) 2014 оны 09 сарын 12

xoox tasartsiin bishvv

0  |  0
hi(202.21.105.114) 2014 оны 09 сарын 12

taalagdlaa

0  |  0
Top