Гадаадад ял эдэлж байгаа иргэдээ эргэлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 11

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас энэ сарын 9-10-ны өдрүүдэд тус улсад ял эдэлж буй 7 монгол иргэнээ эргэж, санал хүсэлтийг нь сонссон байна. Санал хүсэлтийг нь сонссоноос гадна ар гэрийнхнээс нь өгсөн  ойр зуурын хэрэглээний мөнгө, захидлыг гардуулан өгсөн байна. Тэнд хориогдож байгаа долоон иргэн ар гэрийнхэнтэйгээ байнга захидлаар харилцдаг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top