Олимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэг өрсөлдөгчөө цэвэр яллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 12

 

Узбек улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний тав дахь өдөр эмэгтэй 63 кг-ын жингийн барилдаан эхэлээ.Энэ жинд манай улсыг төлөөлөн олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, хүрэл медальт, Универсиад наадмын аварга, Гавьяат тамирчин С.Батцэцэг барилдаж байна.. Нэгдүгээр тойрогт тэрбээр Японы бөх Рио Ватаритэй таарсан байсан.Тэрээр Японы бөхийг цэвэр яллаа.

Барилдааны 5:39 секундэд хүртэл өрсөлдөгч нь 4:2-оор тэргүүлж байсан хэдий ч манай бөх тавхан секундын дотор зургаан оноо аваад зогсохгүй өрсөлдөгчөө цэвэр яллаа. Японы бөх Рио Ватари түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top