Сант суманд тарваган тахал гарч хөл хорио тогтоолоо

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 12

Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоожээ. Энэ сарын 3-нд 15 настай М нь тарваганы давсгийг түүний аав тарваганы хүн махыг ээж нь цөсийг түүхийгээр нь залгисан байна. Мөн махаар нь боодог хийж долоон хүн идсэн байна. Ингээд маргааш нь  М өндөр халуурч, есдүгээр сарын  5-нд сумын эмнэлэгт  дуудлага өгчээ.

Сумын эмч хүүд шаардлагатай  эмчилгээ хийсэн ч халуун буугаагүй учраас өвчтөнг гэрт нь тусгаарлаж, аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч нарт мэдэгджээ. Ингээд эмч нар үзээд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж оношлосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top