Оюутан боксчид таван хүрэл медалийн болзол хангалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 12

ОХУ-ын Якутск хотноо боксын оюутны ДАШТ үргэлжилж байна. Одоогоор манай таван тамирчин хүрэл медалийн болзол хангаад байгаа аж. Тухайлбал, эрэгтэйч үүдийн 49 кг-д Г.Ариунболд, 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Билгүүн, эмэгтэйчүүдийн 51 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Гүндэгмаа нар хүрлийн болзол хангаж, цааш мөнгөн медалийн төлөө тулалдахаар болжээ. Казахстаны олон улсын тэмцээний аварга А.Нурланы хувьд Беларусийн Антон Наханковыг 3:0-ээр ялж, медаль дээр буусан юм. Харин Б.Жавхлан Францын М.Девигнауд 3:0-ээр, О.Батзориг Оросын Р.Юлдашевт 3:0-ээр дийлдэн үзэгчдийн суудалд шилжсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(188.244.185.104) 2014 оны 09 сарын 14

6 medal avsan. 5 hurel. Ariunbold altiin tuluu orosiin ene oni avargatai unuudur tulaldana.

0  |  0
Top