Москвад хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 12

Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр болдог улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан ОХУ-ын Москва хотын баруун урд дүүрэгт байдаг “Коммунарка” нэртэй хуучин ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комисариатын нууц объект байсан газарт хилс хэргээр хэлмэгдсэн монголчуудын дурсгалын хөшөөнд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын Москва хот дахь төлөөлөгчийн газрууд, монгол иргэдийн төлөөлөл гүн хүндэтгэл үзүүлэв. Уг хөшөөг хилс хэргээр хэлмэгдсэн монголчуудын дурсгалыг хүндэтгэн 2001 онд анх босгосон бөгөөд 2013 онд өргөтгөн засч БНМАУ-ын Ерөнхий сайд агсан А.Амар, П.Гэндэн, БНМАУ-ын Улсын Бага Хурлын дарга агсан Д.Догсом, БНМАУ-ын Улсын Бага Хурлын орлогч дарга агсан Д.Лосол, БНМАУ-ын Шүүх явдлын яамны сайд агсан Г.Даншийцоодол, БНМАУ-ын Сангийн сайд агсан С.Довчин, БНМАУ-ын Худалдаа аж үйлдвэр, тээвэр, холбооны яамны сайд агсан Р.Мэнд, БНМАУ-ын Цэргийн яамны орлогч сайд агсан Г.Дамба нарын нийт 249 хүний нэрс бүхий 6 чулуун самбарыг шинээр нэмж байрлуулсан болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top