Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 12


Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 09 дүгээр сарын 12-нд баруун болон төвийн нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 13-нд говь талын нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүсэх юм байна. 

Иймд хүчтэй салхи шуурганы үеэр бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг сайтар хангаж, бензин шатахууны нөөцтэй замд гарах, үр тариа төмс, хүнсний ногоо хураах, өвс, тэжээл бэлтгэх зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цаг агаарын болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top