”Шар” хочит Энхээ 2.6 жилийн ял авлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 13

Шар хочит Энхээ буюу Э.Энхбат нарт холбогдох хэргийг дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хянаад Э.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 192 дугаар зүйлийн 192.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар, Ш.Амармэнд, Э.Ширбазар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллсэн. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх өнөөдөр хэргийг хянан хэлэлцээд, Э.Энхбатад 2 жил 6 сарын хорих ял,  Э.Ширбазарт 6 сарын баривчлах, Ш.Амармэндэд 5 сар 20 хоногийн баривчлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, Э.Энхбатыг БНХАУ-д байж байгаад ирээд удаагүй байхад нь  Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн цагдаагийн тусгайгийнхантай хамт очиж баривчилж байсан юм. Түүний гэрт нь нэгжлэг хийх үеэр хар тамхины төрлийн ургамал гарч ирсэн учир түүнийг хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хэмээн буруутгаж мөрдөн байцаах ажиллаагаа явагдаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гончигоо(103.26.193.10) 2014 оны 09 сарын 14

Хар тамхины хэрэгт арай сул ял байна даа

0  |  0
bbbbb(27.123.214.115) 2014 оны 09 сарын 13

archaaguu tsagdaa shuuh yumdaa

0  |  0
enhee aalz(27.123.214.114) 2014 оны 09 сарын 13

Shuuh tsagdaa atgand ni bgaa

0  |  0
Top