ШУТИС-ын уулзвараас зүүн тийш замыг 10 хоног хаана

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 13

Энэ сарын 20-ноос эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хаахаар болжээ.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 метр гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ замыг засч байгаа юм. Энэ үеэр өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийх юм.

Замын хөдөлгөөнийг 10 хоногийн дараа нээх юм. Гүүрийн ажлын хувьд бүх арматурыг зангидаж дууссан бөгөөд хэв хашмалын ажил явагдаж байна. Гүүрийн цутгалт энэ сарын 13-наас эхэлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top