Oрон сууцны үнэ 12.57 хувиар өссөн байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 15

Монгол банк, үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан пропертис компаниудын консерциум хамтран энэ оны наймдугаар сарын Орон сууцны үнийн индекс /ОСҮИ/-ийн судалгааг хийснээ өчигдөр танилцууллаа.

Судалгаагаар өнгөрсөн наймдугаар сард ОСҮИ өмнөх сарынхаас 1.45 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь зах зээлд нийлүүлэгдэж байгаа орон сууцны үнэ өмнөх сарынхаас 1.45 хувиар, оны эхэнтэй харьцуулахад 4.78 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.57 хувиар өссөн байна.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцжээ. Энэ арга нь тухайн орон сууцны чанарын ялгаануудыг нарийн харгалзаж, үнийн цэвэр өсөлтийг илүү нарийвчлалтай тооцдогоороо давуу талтай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top