Нялхсын эндэгдэлийн тоо өссөөр байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 15

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 54240 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 54586 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2.9 хувиар, хүүхдийн тоо 3.0 хувиар өсчээ. Мөн нялхсын эндэгдэл 805 болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувиар, тав хүртэлх насандаа 984 хүүхэд эндэж нийт 7.0 хувиар нэмэгджээ. Мөн нийгмийн даатгалын сангийн орлого 854.9 тэрбум төгрөг, зарлага 841.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 4.4 хувь, зарлага 21.2 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн сангаас 196.8 мянган хүнд 93.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 8.0 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 5.7 хувиар өсчээ.Түүнчлэн улсын хэмжээнд энэ оны эхний найман сард 17615 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.7 хувиар өссөн байна. Мөн нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэ г512, бусдын бие махбодид гэмтэл учруулах 464 зэрэг гэмт хэрэг өссөн нь нөлөөлсөн гэдгийг Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top