Өвөрхангай аймагт тарваганы нэгдүгээр зэргийн хавьталтай 54 хүн бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 15

Өнгөрсөэн долоо хоногт Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоосон талаарх мэдээлэлийг бид өмнө хүргэсэн. Энэ сарын 3-нд 15 настай М нь тарваганы давсгийг түүний аав тарваганы хүн махыг ээж нь цөсийг түүхийгээр нь залгисан байна. Мөн махаар нь боодог хийж долоон хүн идсэн гэсэн мэдээлэл байна. Ингээд маргааш нь  М өндөр халуурч, есдүгээр сарын  5-нд сумын эмнэлэгт  дуудлага өгсөнөөр аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч нар үзэж тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж оношлоод байгаа.

Мэргэжлийн байгууллагынхны дүгнэлтээр Сант сум нь тахлын голомтгүй бөгөөд гэрийнхэн нь аймгийн төвөөс худалдаж авсан тарваганы давсгийг түүхийгээр нь хүүд залгиулжээ. Үүнээс болж хүү тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Хүүгийн бие одоогоор сайжирч байгаа аж. 

 

Одоогийн байдлаар Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Байгалийн голомтот халдварт өвчин судлал зэрэг байгууллага холбогдох арга хэмжээг авч байгаа юм байна.Өвөрхангай аймагт тарваган тахлын нэгдүгээр зэргийн хавьталтай 54 хүн бүртгэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top