”Өндөр Буянт” ХХК, ”Хурд” групп ХХК торгуулиа төлөхөөс татгалзжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 15

ШӨХТГ-т 700 гаруй иргэдээс худалдан авсан орон сууцныхаа метр квадратаа шалгуулах хүсэлт илгээсэн байна. Энэ дагуу шалгалт явуулахад зарим компаниуд байрны метр квадратаа 2-20 метр дутааж иргэдийг залилсан нь  тогтоогдсон байна. Барилгын компаниуд иргэдийг гурван тэрбум төгрөгөөр хохироосон бөгөөд үүнээс 1.9 тэрбум төгрөгийг буцаан төлсөн байна.  Барилгын ажил үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийгдэж байгаа хяналт шалгалтад нийт 73 аж ахуйн нэгж, хувь иргэнд 710 иргэнээс хохирол нэхэмжилсэн өргөдөл ирүүлээд байгаагаас одоогийн байдлаар нийт 42 аж ахуйн нэгж иргэдийн гаргасан гомдлын дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаагаа ШӨХТГ-аас онцоллоо.


Иргэдийг хамгийн ихээр хохироогоод байгаа "Тайгам-Алтай" ХХК, "Тектоник" ХХК, "Сүрэг Агт" ХХК, "МД ТОФ" ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд тус газраас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган шүүхийн байгууллагаар асуудал нь хэлэлцэгдэж байгаа аж.Одоогоор торгуулийн арга хэмжээ авах гэж байгаа компаниудын тоонд "Өндөр Буянт" ХХК, "Камдер" ХХК, "Хурд" групп ХХК, "Зүмбэр орд" ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд багтсан байна. Эдгээр компаниуд хохирол барагдуулах арга хэмжээ авахгүй байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.214.113) 2014 оны 09 сарын 17

muulah geede yadchihiimaa ene heden barilgiin companuud monoliin buteen bosgoltiig hiij baina hund haragdah heden baishing hen baria be muu nertei hurd undur buyant 2 l barij baina sh tee ene uls turiiin bayachuud yu hiisiin ene magna mongold yu hiisiin 1 jorlon baria yu ineedtein

0  |  0
zochin(112.72.13.53) 2014 оны 09 сарын 16

onor buyant gej hulhnii gazar bna ajilchi d ni gej boon otroo banzalttag yumnuu d barilga ni gej boon bogsnii byzar

0  |  0
od(182.160.6.252) 2014 оны 09 сарын 16

gaduur alhahaar durgui hurmeer ev maggui barisan haltaisan sumin toviin baishinguud shig! bas ter MaxMall toi bairni oron suutsni irged ch metr kv deer ih hohirsondo! hereg huuchirch heree tsairdagguimda! bitgi l ter ued meden budilsan torguuli tolboroo ogohgui gej novshrooroido! ner ni hundedsen MAX iinhaan!!

0  |  0
уншигч(202.70.42.34) 2014 оны 09 сарын 16

За тэр Өндөрбуянт гэдэг компанийн Төмөрхүү гэдэг чинь ёстой улаан халтуурчин шүүдээ. Тэр нөхөр бол заль, улс төр 2- оор л амьдарч яваа нөхөр дөө. Харин МАН-ынхаа байрыг барихдаа хэсэг хужаа нар авчирч бариулаад амьдралыг нь өөд нь татаад явуулсан уу, эндээ байлгаж байгаа юу бүү мэд. Тэр УБЦТС ХК-ын байрыг барьсан нөхөр. энэ байшинг барьсанаас хойш хэдэн жил дараалан тувт засвар хийсэн. Одоо хүртэл өөд нь татахгүй бол эвдэрч хэмхрээд амар заяа үзүүлэхгүй байгаа. Ёстой улаан халтуурчин. олон амьтан хулхидаж байгаа бэрд дээ.

0  |  0
zahialagch(202.179.20.224) 2014 оны 09 сарын 15

ondorbyunt gej sonin gazar tolboroo tolohgui hulhi gazar shuu

0  |  0
zahialagch(202.179.20.224) 2014 оны 09 сарын 15

ondorbyunt gej sonin gazar tolboroo tolohgui hulhi gazar shuu

0  |  0
hereglegch(202.179.20.157) 2014 оны 09 сарын 15

ondorbuyantiin tavisan tsonh arai dandyy baina .bid gadaa baigaa um uu haishaa um

0  |  0
Зочин(203.160.55.2) 2014 оны 09 сарын 15

Ийм төр засаг гэж байгаад хэрэг байна уу? Иргэдийнхээ эрхийг хамгаалж ч чадахгүй.

0  |  0
Top