Жүжигчин Б.Тамир СТА боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 15

Монголын соёл урлагийн ажилтны өдрийг  энэ жил 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Соёл урлагийнхан нэгэн дор чуулсан энэ өдөр  жүжигчин Б.Тамир, дуучин Т.Амина нар Соёлын тэргүүний ажилтан болсон юм.

Тус арга хэмжээний үеэр уран бичлэгийн уралдаан, шагайн харваа, хөгжөөнт тэмцээн, уран сайхны наадам боллоо. Хэдий цаг агаар сэрүүн байсан ч соёл урлагийн ажилтчид дэврүүн хүсэл сэтгэлээр хөг уяраан энэ өдрийг хөөр баяр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(81.200.55.252) 2014 оны 09 сарын 16

”Соёлын тэргүүний ажилтан” цолыг хүртсэнд нь баярыг хүргэе! Гэхдээ Монгол улсын соёлын тэргүүний ажилтнууд мөн их олширч байна аа. Тэргүүний байх, тэр тусмаа улсын болон ямар нэг хэмжээний соёлын тэргүүний ажилтан байх гэдэг бол маш өндөр шалгууртай байх ёстой. Гэтэл соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй, мэргэжилтэй бүр цаашлаад үүрэгтэй хэвлэл мэдээлэл, соёл урлагийн ажилчид өөрсдөө эх Монгол хэлээрээ гаж буруу ярьж, бичээд байдаг нь тэгээд тэргүүний байгаа нь тэр үү.

0  |  0
Top