Ц.Баасандорж: Л.Гансүх зөвлөхийг хэлмэгдүүлэхийг оролдож байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 15

 

Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан төрийн мөнгөнөөс хувьдаа завшсан хэргээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг цагдан хориод байгаа. Цагдан хоригдсоноосоо хойш Л.Гансүхийн эрх  зөрчигдөж байгаа талаар түүний өмгөөлөгчид хэд, хэдэн удаа мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж  сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр хэлэхдээ “Л.Гансүх бол мөнгө идэх боломжгүй албан тушаалтан.  Аудитын шинжээчид худал дүгнэлт гаргасан”. Мөн  шинжээч н.Ичинхорлоогийн гаргасан дүгнэлтээс болж энэ бүхэн үүссэн. Энэ байдлаас болж манай үйлчлүүлэгчийг нь хэлмэгдүүлэхийг оролдож байна.  Энэ хэргийг АТГ-ын мөрдөн байцаагч н.Золжаргал шалгаж байгаа гэж байгаа одоо хүртэл Л.Гансүхээс болон хамт шалгагдаж байгаа хүмүүсээс нь байцаалт аваагүй. Хэргийг шалгах явцдаа н.Золжаргал байцаагч Л.Гансүхийн ар гэрийхнийг нь дуудан Л.Гансүхийг өмгөөлж байгаа намайг солихыг хүртэл санал болгосон байдаг.” гэсэн юм.

Л.Гансүхийг хоригдсоноос хойш түүний өмгөөлөгч Ц.Баасандорж Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст нийт 40 өргөдөл, гомдол гаргаад байгаа ч батлан даалтаар гаргахгүй хууль зөрчиж байгаа гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(89.82.89.190) 2014 оны 09 сарын 16

Huiterheer humuus sanah bailgui dee oron suutsand amidardag humuus gee horoolold amidardag humuusiig oilgohgui atg yu bolood bna daa tsagdaa baisaar baihad iim baiguulga hereggui hudlaa baahan humuus teneegeed tatan buulgaachee

0  |  0
Top