“Зүрхээр наадагч” киноны бүсгүйчүүд “Хувьсал” продакшныг театр болгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 15

УДЭТ-ын жүжигчин байсан МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар өрх тусгаалж, “Хувьсал продакшн”-д харьяалагдаж байгаа билээ.Тэд төв театраас гарсан даруйдаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино хийсэн.Тэгвэл энэ намар “Зүрхээр наадагч” хэмээх хоёр дахь уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод байна.Кино урлаг руу хүч түрэн орж ирж байгаа гурван бүсгүй цаашид илүү өргөн хүрээтэй уран бүтээл хийх аж.Хамгийн сонирхолтой нь тэд “Хувьсал” нэртэй продакшныг театр болгож, дэлхийн сонгодогуудыг ч тоглох бодолтой байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top