Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 16

Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвд 09:00 цагт: Эм ба хуурамч эмийн талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт болно.

"Vista office" 09:00 цагт: “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ МЭДЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт хөдөө орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалт эхэлнэ.

Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд 09:00 цагт: Эдийн засгийн хөгжлийн яам, ЖАЙКА-тай хамтран концессын гэрээгээр ажил үйлчилгээ авах хувийн хэвшлийнхэнд зориулсан практик семинар зохион байгуулна.

Хан-Уул дүүргийн Соёлын ордны урд 09:30 цагт: Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын ажлын байрны барилгын шав тавих ёслолын ажиллагаа болно.

НМХГ-ын хурлын зааланд 10:00 цагт: Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын байдалд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгнө.

Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн хойд уулзварт 10:00 цагт: “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй Сонсголонгийн 5.5 км авто замд ХБНГУ-ын WIRTGEN SP500 бетон дэвсэгч техник ашиглаж байгаа бөгөөд ажлын бүтээмж өндөртэй уг технологийг танилцуулах уулзалт  болно. Сэтгүүлчдийн унаа 09:20 цагаас Хангарьд ордны үүднээс автобус хөдөлж, 11:30 цагт буцаж ирнэ

БОНХЯ-ны Хаан танхимд 11:00 цагт: Олон улсын Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан Озоны давхаргыг хамгаалахад тавьж буй зорилтын талаар мэдээлэл хийнэ. Хуралд С.Оюун сайд оролцоно.

“Туушин” зочид буудалд 12:00 цагт: Узбек улсын нийслэл Ташкент хотод болсон ДАШТ-нд хэрхэн оролцсон талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Дамбадаржаагийн хуучин эцэст 16, 17-ны өдөр Явуулын Хөдөлмөрийн Бирж ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top