Зарим гудамжнууд шинэ нэршилтэй боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 16

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 150 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамжийг шинээр нэрлэж, сунгалаа. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хэлэлцүүлсэн саналын дагуу шинээр 9 гудамжийг шинээр нэрлэж, 4 гудамжны нэрийг сунгалаа. Шинээр нэрлэж, сунгасан гудамжны нэрсийг хүснэгтээр танилцуулъя гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Гудамж нэрлэх тухай

Д/д

Гудамжны нэр

Гудамжны байршил

Тайлбар

1.

Худгийн гудамж

Авто плазагаас хойш 16-р сургууль хүртэл гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

2.

Бэлхийн гудамж

Сэлхийн зуслангийн уулзвараас хойш Бэлх ресорт ХХК хүртэлх гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

3.

Сангийн хорооны гудамж

Бөхийн өргөөний зүүн талаар урагшаа Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж хүртэлх гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

4.

Самбалхүндэвийн зам

Хүчит шонхор захын урд талаас нарангийн энгэрийн шинэ замаар  Хувьсгалын зам хүртэлх гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

5.

Ноолуурын гудамж

Хан-Уул дүүргийн Хос өргөө орон сууцны урд уулзвараас баруун тийш  Алтай, Гоёо кашмерийн үйлдвэрийн баруун талаар үйлдвэрийн гудамж хүртэлх гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

6.

Баруун Сонсголонгийн гудамж

Морингийн замаас Буянт ухаа I хорооллын баруун талаар хойш чигээрээ автобусны эцсийн буудал хүртэлх гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

7.

Хайгуулчдын гудамж

Хүнсчдийн гудамжны төгсгөлөөс нефьтийн агуулахын зүүн талын баруун уулын үерийн далангаар урагш эргэж Монгол фүүд махны үйлдвэрийн хойд талаар төмөр замын гарам хүртэлх

Гудамж шинээр
нэрлэх

8.

Тахилт гудамж

Хилчин холбоочдын гудамжнаас баруун тийш Тахилтын амны автобусны эцсийн буудал хүртэлх гудамжийг

Гудамж шинээр
нэрлэх

9.

Эмээлт зам

Товчооны замын төгсгөлөөс шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймгуудын замаар нийслэлийн хил хүртэлх

Гудамж шинээр
нэрлэх

 

Гудамж нэрлэх, сунгах тухай

Д/д

Гудамжны нэр

Гудамжны байршил

Тайлбар

1.

Бага тойруу

Цэцэг төвийн уулзвараас урагшаа Сөүлийн гудамж  хүртэлх гудамж, СУИС-ийн зүүн урд талын уулзвараас МУБИС-ийн баруун урд уулзвар хүртэл хагас дугуй тойрууг

Гудамж сунгаж нэрлэх

2.

Тэнгэр рашааны гудамж

Зайсангийн тойруугаас  Америк сургуулийн араар явж хүүхдийн хорих ангийн араар явж Зайсан толгой хүртэлх гудамжийг   

Гудамж сунгаж нэрлэх

3.

Б.Шаравын гудамж

Дунд голоос ШУТИС-ийн харьяа Механик инженерийн сургуулийн зүүн талаар урагш явж  Чингисийн өргөн чөлөөг нэвтэрч    Хан-уул Худалдааны төв хүртэлх гудамжийг

Гудамж  сунгаж нэрлэх

4.

Найрамдалын зам

Москвагийн гудамжны төгсгөлөөс Номингийн агуулах, Цэргийн хотхон, Ногоон зоорийн урдуур баруун тийш  Найрамдал зуслан хүртэл

Гудамж сунгаж нэрлэх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top