А.Гансүх сайд доромжлуулсаныхаа төлөө шүүхэд хандах биш эсрэгээрээ Баабарыг уучилсан уу

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 16

Твиттерт Бат инженер нэрээр алдаршсан Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Батыг өнгөрсөн сарын 17-нд Баянзүрх дүүргийн шүүхээс 100 хоног баривчлах ялаар шийтгэсэн билээ. Түүнийг Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлын дагуу ийнхүү хориод байсан. Түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид нэг сар орчим хорьсоны эцэст есдүгээр сарын эхээр суллаж, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан билээ. Ц.Бат нь гурван сарын хугацаанд А.Гансүх сайдын нэр хүндэд халдсан 5700 гаруй жиргээ бичсэн гэдгийг хууль, хяналтын байгууллагынхан найман сарын хугацаанд шалгасны дүнд буруутай хэмээн тогтоогоод байсан. Баянзүрх дүүргийн шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандсанаар уг хэргийг дахин шалгахаар болоод байгаа.

Тэгвэл өчигдөр зам тээврийн сайд А.Гансүх өрөвч зөөлөн сэтгэл гаргаж өөрийг нь доромжилсон инженер Ц.Батыг албан ёсоор уучилж байгаагаа цахим ертөнцөөр зарлалаа. Ц.Батыг жиргэсэнийх нь төлөө гомдол гарган хориулж, нийгэмд багагүй шуугиан дэгдээгээд авсан. Гэтэл эцэст монгол хүний уужим сайхан сэтгэлээр өршөөсөн гэнэ шүү. Ингээд олон удаа доромжлуулж, нэр хүндээ гутаалгасан А.Гансүх сайд шүүхээс өргөдлөө татаж байгаа бололтой.

А.Гансүх сайдыг Ц.Батаас гадна нийтлэлч Баабар санаатайгаар доромжилсон.Баабар жиргэхдээ А.Гансүх сайдыг





Ингэж доромжилсоныхоо төлөө арай бас хоригдчих юм биз.Үнэхээр Баабарыг бариад хорьчихож чадах уу? Ийм зүйл цахим хуудаснаа бичсэний төлөө? Харин А.Гансүх сайд ингэж доромжлуулсаныхаа төлөө шүүхэд гомдол гаргахгүй бол ёстой онигоо болно. Учир нь Ц.Бат инженер үзэл бодлоо илэрхийлсэн. Харин Баавар түүнийг зориуд доромжилж гэсэн яриа цахим ертөнцөөр нэг тарсан. А.Гансүх сайд инженер Батыг уучилсан шигээ нийтлэлч  Баавбарыг ч мөн чимээгүй орхиж байгаа бололтой. Ийнхүү А.Гансүх сайдын бухимдсан сэтгэл одоо л нэг тайвширч байх шиг. Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж эхлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Кабинетаа өөрөө бүрдүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаад сайд нараа солихоор шийдээд байгаа. Албан тушаалаасаа чөлөөгдөх сайдуудын нэн тэргүүнд Зам тээврийн сайд А.Гансүх яригдаж эхлээд байгаа. А.Гансүх сайд ингэж бүтэхгүй юмаар оролдож байхын оронд ажлаа сайн хийгээсэй билээ.

Б.Анхням

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wowka(202.170.68.162) 2014 оны 09 сарын 19

ene Jaahan Sanaatai yum bolson bhaa gej Bodoj Bnadaa...........

0  |  0
Сак(202.72.245.152) 2014 оны 09 сарын 18

Баабар нэг л биш ээ

0  |  0
baaska(103.26.193.1) 2014 оны 09 сарын 17

Үг хэлэхэд стандарт бий болгоно гэдэг нь үг хэлэх эрх чөлөөг хязгаарлана гэсэн үг үү

0  |  0
Jru(76.218.69.21) 2014 оны 09 сарын 16

Baabar demii

0  |  0
Otgoo(150.129.140.178) 2014 оны 09 сарын 16

Chatsga moon gej bodoj bndaa

0  |  0
sss(202.55.184.18) 2014 оны 09 сарын 16

Чацга чацгаараа дуусна. Баабарыг шүүхдэх байтугай өршөөл гуйж Баабарын бүлэг дээр очсон гэсэн.

0  |  0
Top