Шүүх эмнэлэгээс алга болсон цогцос олдсон ч ар гэрийнхэн нь гомдолтой байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 17

 

 Шүүхийн шинжилгээний төвтэй холбоотой гомдол санал тэр бүр гараад байдаггүй ч саяхан тус газраас цогцос андуурагдсан, алга болсон нь тодорхойгүй  хэрэг гарчээ. Хан-Уул дүүрэгт оршин сууж байсан Г сураггүй алга болоод байсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн цогцсыг нь олж, гэрийнхэнд нь  таниулснаар шүүх эмнэлгийн хэлтэст шилжүүлсэн байна. Мөн түүнийг энэ сарын 10-нд нас барсныг тогтоосон байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Г-г архины хордлогонд орж нас барсан болохыг тогтоогдсон бөгөөд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт ар гэрийнхэн нь талийгаачийг оршуулахаар шүүх эмнэлгийн хэлтэст очжээ. Гэтэл шүүх эмнэлгийн хэлтсийн ажилтнууд нь цогцос муудаж үнэр ороод танигдахааргүй болсон гээд харуулаагүй байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн гарыг нь хараад Г-ын цогцос биш гэдгийг мэджээ. Ингээд Хууль зүйн яамнаас дарга нар ирж цогцос хайх шуурхай хэсэг гарган цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна. Улмаар маргааш нь 18.00 цагийн орчим талийгаачийн цогцос олдсон тухай ар гэрийнхэнд нь дуулгасан ч яагаад ийм зүйл болсон талаар мэдээлэл тус төвөөс өгөөгүй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(67.176.156.230) 2014 оны 09 сарын 18

aimshigt yavdal!

0  |  0
mmmmmmmm(79.237.129.241) 2014 оны 09 сарын 17

ed erhtniig ni zarj lde

0  |  0
wowka(202.170.68.162) 2014 оны 09 сарын 17

yu hiideg bnadaaa ingej aan

0  |  0
Top