Жолоочийн албан журмын даатгалыг гар утаснаасаа хянах боломжтой

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 17

 

Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог 445 орчим мянган тээврийн хэрэгсэл байдаг. Үүний 90 орчим хувь нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагджээ. Эдгээр жолооч нар өөрсдийн албан журмын даатгалын гэрээгээ даатгалын нэгдсэн санд орсон эсэхийг тэр болгон мэддэггүй.

Тэгвэл даатгалд хамрагдсан хүн бүр өөрсдийн мэдээллийг гар утаснаасаа хянах боломжтой болжээ. Хэрэв та ухаалаг гар утастай бол Плэй стор цэс рүү орж Автодорцов программыг татаж авах боломжтой юм. Энэ программ дээр таны даатгалын бүх мэдээлэл болон нөхөн төлбөрийн мэдээлэл байрлаж байна. Түүнчлэн даатгалын нэгдсэн санд бүртгэлтэй эсэхээ мэдэх боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top