Өнөөдөр нийслэлд болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 18

09:30 цагт Монголын Залуу Зохиолчдын Нэгдэл /МЗЗН/-ийн зохиолч, яруу найрагч залуус Цус судлалын үндэсний төв /ЦСҮТ/-д цусаа хандивлах арга хэмжээ болно. Утас: 89119808, 88842471

09:30 цагт  Төрийн ордон дахь Иргэний танхимд "Ирээдүйн өв сангийн тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

10:30 цагт Драмын театр дээр Монгол төрийн Үндэсний хөгжмийн Их найрлын “Морьтон монголын аялгуу" тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Утас: 88113950, 88033954, 11323954

11:00 цагт Монголын Лесби, Гей, Бисексуал, Трансжендер иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний төлөөх хоёр дах жилийнхээ үйл ажиллагааг эхлүүлж байгаа талаарх  мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнд хийнэ.

11:00 цагт нийслэлийн ИТХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудал эрхэлсэн дэд хороо “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцана. Арга хэмжээ СБД, Азмон төвийн байранд. болно. Утас: 99020251

11:40 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ухаалаг автобус” төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компанийн удирдлагуудтай  хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслол болно. Арга хэмжээ Хангарьд ордны 14 давхарт. болно. Утас: 91040607

14:00 цагт Хэл шинжлэлч, дуун хөрвүүлэгч, доктор Осорнамжимын Сүхбаатарын мэндэлсний 70 жилийн ойд зориулсан “Монгол хэлний үгийн сан, нэр зүйн судалгаа” эрдэм шинжилгээний хурал, номын нээлт  Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд болно. /Хаяг: ШУА-ийн нэгдсэн нэгдүгээр байрны 410 тоотод (Офицеруудын ордны урд)/ Утас: 451436, 99054690

14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын дүрмийг боловсруулах ажлын явцын талаарх танилцуулга, Дэлхийн оюутны спортын универсиад их наадмыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрх авах Ажлын хэсгийг байгуулах тухай, Газар эзэмших, ашиглахтай холбогдсон гомдол, маргааныг хянан дүгнэлт гаргах комисс байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607

14:30 цагт Уур амьсгалын өөрчлөлтийн талаар Монгол Улсын Засгийн газар чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц..Элбэгдоржийн зарлигийг гардуулах үйл ажиллага  БОНХЯ-ны ХААН танхимнд болно. Утас: 260718, 99106727

19:00 цагт Баялгийн сангийн тухай хуулийн төслийг залуус үеийнхэнд танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг Blue Sky Tower-ийн 3 давхарт Chrystal танхимд болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vl tanih(202.170.71.165) 2014 оны 09 сарын 18

arga hemjeend oroltsoh

0  |  0
Top