Спортын III наадмын дугуйн аялалд Сүхбаатарчууд тэргүүлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 18
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\333 тоот захирамжаар ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” уриан дор нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, спортын амжилтыг ахиулах зорилгоор Нийслэлийн Иргэдийн спортын гуравдугаар наадмыг хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттай зохион байгуулж байна.

Энэ жилийн иргэдийн спортын наадам Улаанбаатар хот үүсч хөгжсөний 375 жилийн ой, “Найрсаг – Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлогтой.

Наадам 2014 оны 03 дугаар сараас 11 дүгээр саруудад нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү наадмын нэг төрөл болох дугуйн аялалын 5-р шатны шигшээ тэмцээн есдүгээр сарын 13–нд Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа.

Дугуйн аялалын тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж, нийслэлийн 7 дүүргээс 50 гаруй тамирчид оролцохдоо баг тус бүр 6 тамирчин, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр туг шүлжих, дугуй угсрах, дартс зэрэг тэмцээнүүдээр хурд хүчээ сорилоо.

Тэмцээнийг А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, З.Наран ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг 18 оноогоор тэргүүлсэн бол Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай, Л.Батбаяр ахлагчтай Баянгол дүүргийн баг 21 оноогоор удаалж, н.Түмэнжаргал дасгалжуулагчтай, С.Жамбал ахлачтай Баянзүрх дүүргийн баг гутгаар байранд шалгарлаа. Хан-Уул дүүрэг (29 оноо), Налайх дүүрэг (30) Чингэлтэй дүүрэг (33), Сонгинохайрхан дүүрэг V-VIII-р байрт тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top