18 настай охиныг нохойтой гэрлүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 19

Энэтхэгт 18 настай охиныг нохойтой гэрлүүлжээ. Энэтхэгийн Жарканд мужид өнгөрсөн сарын 30-ны өдөр нэгэн хачирхалтай гэмээр хурим болсон байна. 18 настай Мангли Мунда гэх охиныг ах дүүс нь золбин нохойтой гэрлүүлж, хуримын ёслолыг нь даруухан тэмдэглэсэн аж.

Энэ нь учиртай бөгөөд муу ёрын ад зэтгэрээс хамгаалах зорилготой овог үндэсний уламжлалт ёслол юм байна. Мангли охиныг овог төрөлдөө азгүйтэл, шаналал авчирсан хэмээн ах дүүс нь золбин нохойтой гэрлүүлэхээр шийдсэн гэнэ. Охины эцэг эх ч гэсэн энэ саналыг нь дэмжиж, золбин нохой хайн олж, эцэст нь охинтойгоо гэрлүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darxan(202.55.180.8) 2014 оны 09 сарын 19

ectoio muxar cuceg baina daa manaixanch gecen muxar cuceg ixtei ter muxar cuceg amidrald yamarch ashig baixgui xarin ch xoxiroltoi baidag

0  |  0
Top