“СОНАТА 8″ Автомашинд дугаарын хязгаарлалттай явах нь

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 19

“Хьюндэй моторс” компани 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зарим телевизийн бизнес мэдээгээр “Соната 8 автомашиныг худалдаж авбал дугаарын хязгаарлалтад хамаарахгүй” гэсэн утгатай сурталчилгааг олон нийтэд түгээжээ.
Автомашины улсын дугаараар хязгаарладаг замын хөдөлгөөний зохицуулалт нь НИТХ-ын 2012 оны 11 сарын 16-ны өдрийн “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай “4/14 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “ Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай”  А/532 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжүүлсэн зохицуулалт юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх тогтоол, захирамжид заасанчлан “Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон /түргэн, цагдаа, онцгой байдал, шуурхай алба/  тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалт хамаарахгүй” гэснээс бусад тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтын зохицуулалт тэгш үйлчилдэг зарчимтай. Энэхүү шийдвэрийг нийслэл дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, хөдөө орон нутгийн аль ч төрлийн тээврийн хэрэгсэлд үйлчилдэг, нийтээр дагаж мөрддөг.
Гэтэл “Хьюндэй моторс” компани нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөж буй дээрх зохицуулалтыг үгүйсгэж байгаа мэт үйлчлүүлэгчдээ эргэлзээнд оруулсан, олон нийтийг төөрөгдүүлсэн хариуцлагагүй сурталчилгааг телевизүүдээр цацсанд харамсч байна. Тиймээс тус компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шударга өрсөлдөөний зарчмаа дээдэлж олон нийтийн төөрөгдлийг нэн даруй арилгахыг үүгээр мэдэгдье.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(180.149.98.106) 2014 оны 09 сарын 19

15-35 насныханд зориулсан ”Өндөр Болгох НУуц“ номыг “Интерном, Мажестик, Голден Бүүк, Мир“ номын дэлгүүрүүдээр худалдаалж байна.

0  |  0
Зочин(150.129.140.46) 2014 оны 09 сарын 19

Соната машин худалдаж байгаа улсын хийх байгаа ажил биз дээ.

0  |  0
Top