Алаг тэрэгт мөргүүлсэн талийгаачийг сүүлчийн замд нь үдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 19

Энэ сарын 10-ны өглөөний 07:45 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг, 7 буудлаас 17 дугаар сургууль руу явах замд буюу 5 буудлын урд замд “Hyundai Elentra” маркийн 0023 СЭҮ улсын дугаартай Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын албаны машин явган зорчигч 12 настай охиныг мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Талийгаач охиныг сүүлчийн замд нь үджээ. Осол гаргасан цагдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан талаар зарим хэвлэлүүд бичиж байгааг цагдаагийн байгууллагын зүгээс үгүйсгэж байна. Хэргийг шүүх хурлын тов удахгүй гарах бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын Зам тээврийн хэргийг мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top