Азийн наадмын нээлт oрон нутгийн цагаар 18.00 эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 19

Ази тивийн спортын наадам өнөөдөр (орон нутгийн цагаар) 18.00 цагт Өмнөд Солонгос улсын Инчён хот дахь “Асиад” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийх гэж байна. Уг наадамд Ази тивийн 45 орны 13000 төлөөлөгч 36 спортын төрлөөр хурд, хүчээ сорих бөгөөд тэмцээн 10 дугаар сарын 4 хүртэл үргэлжлэх аж.

“Бид нэг Ази” гэсэн уриан доор зохион байгуулагдах нээлтийн ажиллагаа 18.00 цагт эхэлж дөрвөн өдөр үргэлжлэх бол эх орноо төлөөлөн цэнгэлдэх хүрээлэнд жагсан орох тамирчдын жагсаал 20.25 цагт эхлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top