Г.Алтан МАН-ыг хоосорсоныг зарлав уу эсвэл “бялуунаас” нь хүртэхээр улайрав уу...

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 19

Монгол ардын нам хоосорчээ. Сонин сонсогдож байгаа биз. Монгол улсын төрийн сүүлийн 20 гаруй жил дарааллан барьсан нам дотоод асуудлаа шийдвэрлэж чадахааргүйгээр санхүүгийн хямралд өртсөнөө бараг зарлачихлаа.


МАН-ыхан бүсийн зөвлөгөөн гээчийг улс даяар эхлүүлжээ. Улаанбаатарт болох бүсийн зөвлөгөөн нь Найрамдлын орчимд хоёр өдөржин хуралджээ. Хурлын үеэр тэд намд тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг тэвчин гарахад ихээхэн хүнд нөхцөл үүссэн, МАНАН үүсгэж ганц хоёр гайгүй мөнгөтэй яам барьж авахгүй бол өр ширээ дарахад ч хүндрэл үүсгээд байна. Уг нь намын гишүүд дэмжигчдээсээ мөнгө татах гэхээр АТГ, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан сахиад суучихаад байна гээд л хүнд байдлаа нэлээд ярилцсан аж.


Тэд ийнхүү санхүүгийн асуудлаа нухацтай ярилцсан нь цаанаа учиртай байжээ. МАН-ыхан Ленины музейн барилгыг улсад өгөхгүй хэмээн нэлээд “тулалдсан”. Тэд гурван ч шатны шүүхээр явж, асуудлаа шийдвэрлүүлэхээр явсан ч тусыг эс олсон. Бүх шийдвэр улсын талд гарч, МАН-ыхан яалт ч үгүй Ленины музейн барилгыг улсад хүлээлгэн өгч, Динозаврын музей болгохоор болсон. Гэвч цаг хугацаа алдан байж өөрийн болгож авсан тус барилгыг МАН барьцаанд тавин сая ам доллар зээлсэн гэрээ нь дэлгэгдэж эхэллээ.


Тус зээлийн гэрээнд 2012 оны арваннэг¬дүгээр сарын 6-ны өдөр баталгаажсан бөгөөд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нар гарын үсэг зурсан байх юм.


Зээлийн гэрээний эхэнд “...Нэг талаас Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу, Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай Монгол Ардын нам, нөгөө талаас Боргочууд овогт Нотовын Алтан нар Зээлийн гэрээ байгууллаа. Ардын нам дотоод үйл ажиллагаандаа зарцуулахаар Г.Алтангаас найман сарын хугацаатай 1 000 000 /нэг сая/ ам.доллар зээлсэн уг гэрээг Ардын намыг төлөөлж тус намын Сан хөмрөгийн хэлтсийн дарга Балжир засаг овогт Жамбаагийн Тамир, иргэн Г.Алтанг төлөөлж хуулийн зөвлөх нь болох Лхамжавын Сарангэрэл нар байгуулжээ.


Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байхаар тусгажээ. Энэ нь Ардын нам Г.Алтанд сар бүр 29 000 /хорин есөн мянга/ ам.долларын хүү төлдөг гэсэн үг юм. Ингэхдээ МАН Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, зургадугаар хороолол дахь Ү-2202002678, 000133314 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаар бүхий 7550 мкв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай байрыг 0231960, 154/0135 гэрчилгээний болон улсын бүртгэлийн дугаартай 4712 мкв газрын хамт Г.Алтангийн барьцаанд тавьсан байх юм.


Хамгийн ноцтой нь Ардын нам өнөө хэр нь Г.Алтанд 1 000 000 /нэг сая/ ам.долларын өрөө төлөөгүй байгаа аж. Үүнээс болоод шүүхийн шийдвэрийн дагуу Лениний музейг төрд шилжүүлэх ажил гацчихаад байгаа юм байна.


Иргэн Г.Алтан хэзээнээс МАН-ын толгой хүмүүстэй холбоо сүлбээтэй байж ирсэн. Ямар сайндаа л Хууль зүйн сайд асан Д.Нямдорж, орох орон байхгүй Г.Алтангийн гэрийг түрээслэн амьдрахав дээ. Гэхдээ тэрбээр ингэж тэтгэсэнийхээ хүчинд хоосон хоцроогүй. 2010 онд Увс аймгийн нэр дээр МАН-ын Бага хурлын гишүүн болсон байдаг.


Ер нь МАН-ыхан гайгүй гэсэн албан тушаалуудаа ихэвчлэн мөнгөөр зарчихдаг. Тухайлбал “Тусгаар тогтнолын ордон”-гоо бариулах нэрээр төсвөөс маш их мөнгө гаргуулж, бизнесмэнүүдээс төдий хэмжээний мөнгийг хандив нэрээр татсан ч хувь бизнесмэнээр бариулчихаад сонгуулийн тойрог гаргаж өгч л байдаг нам. Түүгээр ч барахгүй МАК-ын Н.Нямтайширын хүү Н.Номтойбаяр гэхэд л "Тусгаар тогтнолын ордон"-г байгуулахад нэг тэрбум төгрөг хандивласан гэдэг. Тиймдээ ч тэрбээр өдгөө МАН-ын бүлгийн дэд дарга, МАН-ын Нийгмийн ардчилал залуучуудын холбооны дарга. Мөн намын бага хурлын гишүүн гэх эрхэм хүндтэй албан тушаалыг сахиж яваа гэдэг. Өөрөөр хэлбэл МАН-д мөнгө хандивласан, зээлдүүлсэн, санхүүжилтээр дэмжсэн хэн боловч ямар нэгэн хэмжээгээр өөрт ашигтай “бялуу” хүртдэг гэсэн үг юм.


Тэгвэл иргэн Г.Алтанд Бага хурлын гишүүн болсноосоо хоёр жилийн дараа яагаад ийм их хэмжээний зээл намдаа өгөв. Нэг сая ам.доллар гэдэг бага мөнгө биш. Асар их мөнгө. Ийм их мөнгө...Энд дарж цааш унширна

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkkkkk(31.164.198.35) 2014 оны 09 сарын 29

naad hugshin yonhon shulamiig tsaatsal gvitsee

0  |  0
санчир(202.55.180.155) 2014 оны 09 сарын 27

Энэ нам дампуурчихсан. Манай босс МАН ы гараашд машинаа тавьдаг юм. Тэгсэн чинь гараашын төлбөрөө хагас жилээр авахгүй бүтэн жилээр нь авна гэж тэнэгтсэн байгаа юм даа. Манай нягтлан шуналтай муу новшнууд гээд л хараагаад явж байсан.

0  |  0
Э.БАТ-ҮҮЛ(103.229.123.90) 2014 оны 09 сарын 21

БОЛЬЁ ОО ООООООООООООООО ООООООООООООООО ООООО

0  |  0
aichihlaa(79.237.182.193) 2014 оны 09 сарын 21

ymar zuudend ormoor muuhai tsarai be

0  |  0
hi(103.229.120.49) 2014 оны 09 сарын 20

Aimshigtai ajaa mama narankhyy harsan bolov yy

0  |  0
zochin(103.229.123.229) 2014 оны 09 сарын 20

man-yn khulgaich ,awilgachid burmusun sunutugei .

0  |  0
Devil(150.129.141.70) 2014 оны 09 сарын 20

Aimshigtai tsarai ve.

0  |  0
123(150.129.143.28) 2014 оны 09 сарын 20

Jeksontai adil boljee

0  |  0
Өндөр болгох нууц(180.149.98.106) 2014 оны 09 сарын 19

15-35 насныханд зориулсан ”Өндөр Болгох НУуц“ номыг “Интерном, Мажестик, Голден Бүүк, Мир“ номын дэлгүүрүүдээр худалдаалж байна.

0  |  0
Top