Максын боссууд тансаг зэрэглэлийн байрны зах зээл рүү хошуурч эхлэв үү?

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 19

Монголын топ групп компаниудын нэг Макс группын охин компани Макс Өргөө сүүлийн үед тансаг зэрэглэлийн оффис, орон сууцны зах зээл руу хурдацтай орж байна. Макс Молл, Макс Цамхагийн дараагаар хуучнаар Нарны титэм дэх Кроун төв, Зайсанд Элеганс Лакшери, 220 мянгатад 220К Резиденс  гэх мэтчилэн шил шилээ харсан төслүүд хэрэгжүүлж байна. Максын босс ах дүү хоёр Нэгдүгээр сургуулийн урдхан талд барьж буй 17 давхар өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй орон сууцандаа тус бүр нэг нэг пентхаустай болох юм гэнэ.  Усан сан, фитнесс, спа гээд бүх төрлийн үйлчилгээ байхаас гадна менежментийг нь олон улсын байгуулга хийх гэж байгаа юм байна.  Ингэж байж бусад өрсөлдөгчдөөсөө ялгарч жинхэнэ үйлчилгээ гэж юу байдгийг оршин суугчиддаа үзүүлнэ гэнэ. Хувцсаа угааж индүүдэх, гэрээ цэвэрлэх шаардлагагүй, бүр хоолоо ч хувийн тогоочоор хийлгэж болно гэхээр дээдсийн хатагтай нар жинхэнэ утгаараа тансаглах боломжтой болж байгаа гэнэ. Ингэж эрхлүүлэх сургаар л өнөөх өндөр зэрэглэлийн байрнууд нь эхнээсээ дуусаад эхэлсэн сурагтай.  Тансаг юманд нугасгүй хүмүүс ээ гэж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gotovoo(103.229.123.231) 2014 оны 09 сарын 19

Mongol ch gsn yls bolohoor uy ni bolohgvigej sain l bna gehdee ah ni ch gertee uuruu hooloo hiij idne ee

0  |  0
Өндөр болгох нууц(180.149.98.106) 2014 оны 09 сарын 19

15-35 насныханд зориулсан ”Өндөр Болгох НУуц“ номыг “Интерном, Мажестик, Голден Бүүк, Мир“ номын дэлгүүрүүдээр худалдаалж байна.

0  |  0
Top