Сайхан сэтгэлээр боссон хүүхдийн эмнэлэгийн хажууд мод тарина

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 20

 

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубынхан байгуулагдсан цагаасаа эхлэн унадаг дугуйн аялал, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж дугуйн парад зохион байгуулах, иргэдийг эко тээврийн хэрэгсэл унахыг уриалах зэрэг ажлыг зохион байгуулж байгаа. Тэгвэл тус клуыбнхан маргааш Ажиа Гэгээний санаачлан байгуулсан “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн эргэн тойрныг ойн төгөл болгохоор эхний моддыг тарих юм байна. Энэхүү ажилд “Цэцэрлэгжилт” ХХК 700 мянган төгрөг үнэтэй модны үндсээр туслалцаа үзүүлж байгаа бөгөөд мод тарих зааварчилгааг ч өгөх юм аж. Залуу дугуйчин клубынхан тарьсан модоо Эх нялхсын эмнэлгийн хамт олонд хүлээлгэн өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
туяа(202.126.91.159) 2014 оны 09 сарын 20

ажиа гэгээний сайхан сэтгэлээр эмнэлэг босч байхад төр засаг нэг ч эмнэлэг сургууль барьсангүй ичмээр байна

0  |  0
Top