Орон сууцны хороолол дотор 5 байршилд ус зайлуулах шугам барьжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 20

 

Энэ онд нийслэл хот орон сууцны хороолол дотор болон нийтийн зам талбай орчмын таван байршилд нийт 3,5 км борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажилд Замын сангийн хөрөнгөөс 2.6 тэрбум төгрөг зарцууллаа. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эдгээр ажлын тендер зохион байгуулалтыг оны эхний хагаст багтаан дуусгаж шуурхай ажилласан байна. 3-5 сард шалгарсан компаниудын гэрээ байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 100 хувь дуусч, комисст хүлээлэн өгчээ.  
Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамжаас Жигжиджавын гудамж орчимд “Наран тойром” ХХК, Баянгол дүүргийн 3-р хороо, Төмөр замын ЗЦГ, Ган зам зочид буудлын орчимд “Нэмэх сүлжээ” ХХК, Баянзүрх дүүргийн 13-р хороолол, 21-р байр орчимд “Гэрэлт ой” ХХК, Чингэлтэй дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт “Есөн талст оргил констракшн” ХХК, Амгалан-Ботаникийн троллейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэл “Набсан” ХХК  тус тус борооны ус зайлуулах шугам хоолойг суурилуулж дуусгалаа. Ингэснээр тус хэсэгт борооны ус тогтохгүй, шавар шалбааг үүсч, нарийн тоос шороо босохооргүй болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top