Төсвийн зардлыг танахаар боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 20

 Улсын төсвийн орлого найман сарын байдлаар 623.4 тэрбум төгрөгөөр тасарчээ. Тиймээс зарим ажил үйлчилгээний зардлыг хумих талаар Сангийн яамнаас анхаарах болсон байна. Төсвийн хөрөнгөөр худалдан авахаар есдүгээр сарын 19-нөөс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байх, төсөвт байгууллагуудын санхүүжилтийн болон зарцуулалтын мөнгөн хөрөнгийг бууруулж олгох, шинээр өр төлбөр үүсгэхгүй байхыг Сангийн сайд, Төсвийн бүх шатны эрх захирагч нарт даалгасан байна. Одоогийн байдлаар 85.6 тэрбум төгрөгийн дүнтэй хөрөнгө оруулалтын 75 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендер зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй, ажил нь эхлээгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэнчбиш(202.179.15.49) 2014 оны 09 сарын 21

Төсвийн зарддлаа хянах нь тулгамдсан асуудал мөн шүү, харин эхлээд жишээлбэл Түвдэндоржийн албандаа авсан машиныг борлуулж улсын төсвийг хянаж байгаа үлгэр жишээ үзүүлээч

0  |  0
Top