18-р зууны үеийн Европт ариун цэвэр ямар байсан тухай цочирдуулам баримтууд

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 22

19-р зуун гартал Европт байдал аймшигтай гэж хэлж болохоор байжээ. Та уншсан номондоо, үзсэн кинондоо бүү итгэ. Үнэн байдал тэс өөр байсан юм шүү. Харанхуй бүдүүлэг Дундад зуунаар тогтохгүй, бидний магтан дуулах дуртай Дахин сэргэлтийн үед ч, Ренессансийн үед ч ялгаагүй бохир заваан байдал ноёрхож байв. 

Тэр үеийн хүмүүс биеэ угаах талаар тун ч маруухан ойлголттой: нүцгэлэх нь нүгэл бус уу, бас даарчихвал хатгаа тусна гэдэг л байж. Халуун устай онгоц хэний ч ой тоонд орохгүй, түлээ мод маш үнэтэй, тэгээд ч гол хэрэглэгч болох шашныхан өөрсдийн дуртай шатаах ялаа арай ядан гүйцэтгэж, сүүлдээ мод олдохгүй гэмтнүүдийг тасчин хуваадаг болж, эцэстээ дугуйд хүлж цааш харуулдаг болсон гэнэ. 

Хааяа нэг зоригтон олдож халуун усанд орвол хувцастайгаа умбадаг байж. Ингэсээр 19-р зууны эцэс хүрчээ. Баячууд биеэс үнэртэх муухай үнэрийг их хэмжээний үнэртнээр дарахыг оролдовч байдлыг бүр ч дордуулж байв. 1880-аад онд анхны дезодорант гарч маш амжилттайгаар борлогдож эхэлсэн байна.

Эмэгтэйчүүд биен дээрх үсээ огтхон ч тоодоггүй байв. Ер нь баруунд биеийн үстэй тэмцэх явдал 1920-иод оноос эхэлсэн гэдэг. Одоо ч зарим орны эмэгтэйчүүд биеийнхээ...Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top