Өнөөдрөөс ихэхи нутгаар сэрүүснэ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 22

Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж буйгаар өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, маргааш нутгийн хойд хэсгээр, 24-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи өнөөдөр зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байх ажээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top