Өрнө, дорнын зурлагаа нэг дороос

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 22

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 22. Даваа гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын давхарласан 28. Сумъяа гараг. Бага морь одтой, 5 шар мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Бүтээмжтэй өдөр. Энэ өглөө санхүүгийн байдал анхаарал татна. Дансныхаа тооцоог хийх, төлбөрөө төлөх, зээлдүүлсэн мөнгөө цуглуулах зэрэг ажлын шинэ долоо хоногийн сайн эхлэл болно. Ихэнхи хонины ордныхон тооцоотой хүмүүс байдаг. Дараа нь хаанаас ямар мөнгө орж ирэхийг тооцохгүйгээр мөнгөө үрэх нь тун ховор.


 

 

  Үхэр (4/20-5/20)

Хөгжүүн хөдөлгөөнтэй өдөр. Өнөөдөр ажлын долоо хоногийн эерэг өнгөөр эхлэхэд хангалттай сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй өдөр байх болно. Хүмүүс таны авьяас, чадварыг сайнаар үнэлэх бололтой. Үхэрийнхний бүтээлч санаа чөлөөтэй оргилж байх үе ба хэн нэгэн нөлөө бүхий хүн таныг жүжиглэх хувь нэмрээ оруулахыг хүсч, сэтгэл чинь маш их догдлох болно.

 

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр та үдшийг наргиж, цэнгэж өнгөрүүлэх нь. Бусдын нүдийг бүлтэрч унатал сайхан хувцасла. Хүн бүр таныг алмайран харж, бахдаж, бүр танилцахыг хүсэхээр тийм сайхан болоод үдэшлэг цэнгүүнд очоорой. Тэнд та амьдралынхаа эхлэлийг ч тавьж магадгүй.

 

 

 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Азтай өдөр. Та энэ өглөө гэрээсээ гаран ажилдаа явахаасаа өмнө гар утас, кридет карт зэрэг өөрт хэрэгтэй зүйлсээ авсан эсэхээ шалгаарай. Бархасбадь гараг дахин нүүж эхлэн таныг санхүүд саад болон хууран мэхлэлт авч ирнэ. Тиймээс та мөнгөтэй холбоотой асуудлыг сайн төлөвлөж байж шийдээрэй. Та авъяасаа ашиглавал санаандгүй байдлаар үнэлгээ авах боломжтой байна. Ажлаа амжуулахад урам зориг болон ургуулан бодох чадвар хэрэгтэй байна. Хайр дурлалын асуудлыг энэ өдөр хойш тавих хэрэгтэй.

 

 

   Арслан (7/23-8/22)   

Холимог өдөр. Энэ өдөр нухацтай, бодлогошронгуй байх төлөвтэй. Шаардлагатай бүхий л шийдвэрийг гаргахдаа дотны хүнээсээ зөвлөгөө авна. Эргэн тойрны хов живээс холхон байгаарай. Хайрын харилцаа таны хэв маягтай зөрөлдөж эхэлж болзошгүй. Тухайлбал хайрт тань олон нийтийн үйл явдалд тан шиг дуртай биш байж болно. Та нар энэ талаар ярилцах хэрэгтэй. Тэгээд ч бүх зүйлийг хамтдаа хийх албагүй, зарим үед тусдаа байх нь тустай.

 

 

Охин (8/23-9/22)   

Таатай өдөр. Шинэ төсөл санаанд жижиг сажиг зүйл саад болох ч таатай сайхан өдөр болно. Хувийн бизнөс эрхэлдэг охиныхны амьдрал ямар хүнд болохыг ойлгоно. Бүгдийг дуусгаж мэргэжлийн хүнд шилжүүлэх нь стрөсс таагүй бодолд орохоос хялбар байж магадгүй. Ирээдүйд чухал бичиг хэргийн ажлаа нэгдүгээрт тавихаа амал. Эхний зөн совин биөлэгдэх үөд хүмүүст хэлэхдээ болгоомжтой ханд.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Анхааралтай байх өдөр. Харилцаа холбоо тогтоох, спортоор хичээллэх, биеийн хүчний ямар ч ажилд таатай. Та эд зүйл худалдан авна гэвэл гэнэтийн зарлага гарна. Ихээхэн цаг хүч зарах гэрийн ажлууд таныг хүлээж байна. Хүүхдүүд танаас илүү их анхаарал, оролцоог шаардаж байна.

 




Хилэнц (10/23-11/21)   

Од эрхсийн хэв маяг тэнгэрт оршино. Таны алхамд алдаа оноо аль аль нь тохиолдоно. Эдийн засгийн шийдвэр тийм сайнгүй байна. Хэдийгээр, таны төлөвлөгөө болоод бодсон зүйлс тань бүтэмж муутай байгаа хэдий ч бусдаас мөнгө зээлсний хэрэггүй. Хурдан баяжих төлөвлөгөө буурна. Бусдаас тусламж дэмжлэг авахаа хойшлуул. Том компанид ажилладаг менежерүүд компанийхаа урсгал зардал болоод мөнгө санхүүгийн тал дээр анхаарах хэрэгтэй. Аюултай газраас холуур бай.

 

 


 Нум (11/22-12/21)   

Амар амгалан өдөр. Хөршийнхөө найрсаг цугларалтаас таашаал ав. Аз таны талд байж, сайн зүйл тохионо. Та дайсантайгаа ч сайн харилцаатай байна. Гэвч од гарагийн уг байрлалын таагүй тал нь таны өөрийнхөө төлөө тэмцэх эрч хүч буурах ба та зөвхөн амарч таашаал авах сонирхолтой болно. Та хуулийн асуудлаа зөв шийдвэрлэхийг эрмэлз. Санаа бодлоо бусадтай хуваалц. Мөнгөө үр дүнгүй хөрөнгө оруулалтад бүү хий.

 

 

Матар (12/22-1/19)   

Завгүй өдөр. Өнөөдөр нэлээд завгүй өдөр болох бололтой. Мөн таны нэр хүнд өсөх бөгөөд мэргэжлийн хүрээнд нэлээд ахиц дэвшил гарна. Өнөөдөр өөрийнхөө хүсэл мөрөөдлийн талаар цаасан дээр буулгаж бичихийг зөвлөж байна. Ойрын өдрүүдэд тушаал дэвших магадлал маш өндөр байх бөгөөд цалингаа нэмүүлэх талаар саналаа хэлж, ашигтай бизнесийн хэлэлцээр хийхэд тун таатай байх болно. Хэрвээ та сэтгэл санаагаа сэргээж, тушаал ахих эсвэл мөрөөдлийн ажилдаа орохоор төлөвлөж байгаа бол энэ үеийг алдах хэрэггүй.

 


  Хумх (1/20-2/18)   

Таатай өдөр. Муухай зан гаргахаас болгоомжил. Та нөхцөл байдлыг одоо байгаагаас арай дээр болгохыг хүсэх болно. Ердийнхөөс илүү өөртөө анхаар. Таныг цааш явахад саад болох бүхий л ажлаа дуусга.


 



  Загас (2/19-3/20)

Хvнд өдөр. Замбараагvй байдал ба зөрчилдөөн тохионо. Хэн нэгний тvргэн яриа уур бухимдлыг төрvvлнэ. Гэвч та амьдралаас зугатаах хэрэггvй. Жолооч нар санаанд оромгvй замын vйл явдалтай учирч болзошгvй тул өөр замаар явахыг цээрлэ. Тайван байх нь чухал. Таагvй зан авир гаргах нь явган зорчигчийг осол аваарт өртvvлж мэднэ. Заримдаа та зvгээр л өнгөрсөн vйл явдлыг дурс..

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top