Сурагчдын автобус 4624 хүүхдийг тээвэрлэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 22

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу нийслэлийн  ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийн жилийн турш сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа. Нийслэлийн Боловсролын газраас авсан мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд  одоогийн байдлаар долоон дүүргийн  47 сургууль, хоёр цэцэрлэгийн 4624 суралцагчийг 130  автобусаар тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа ажээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top