Тахиа өдөр, хумхын ордныхон өөрчлөлт хийх цаг

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 23

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 23. Мягмар гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын 29. Ангараг гараг. Бага морь одтой, 4 ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 51 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд болох улирал 12 цаг 02 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Тэвчээртэй байх өдөр. Чухал бичиг баримт эсвэл онцгой мэдээ хүлээж байгаа хүмүүсийн найдвар биелэхгүй байж магад. Гэхдээ санаа зовох хэрэггүй, бүх зүйл тийм ч муу биш байна. Та зөвхөн хэсэг хугацаанд л тэвчээртэй байх хэрэгтэй. Чийрэгжүүлэх спортоор хичээллэж, сэтгэл сэргээх зүйлийнхээ тухай ярилцан найзуудтайгаа үдшийг өнгөрөөвөл зүгээр.


 

 

  Үхэр (4/20-5/20)

Гэгээлэг өдөр. Гарагуудын хандлага ажил дээр чинь дэвшил гарч магадгүйг сануулж байна. Хамт ажилагсадтайгаа юм уу дээд удирдлагатайгаа өөрийн санаагаа хуваалц, гэхдээ амжилттай арга зам, үйл ажиллагаа таны санаа гэж тооцогдох болно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Таны энергийн нөөц өндөр байгаа тул тасралтгүй оролдлого, ажиллагаа ихтэй даалгаврыг гүйцэтгэхэд хэцүү биш байх болно.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр чухал уулзалт, болзоо товлосноосоо болоод таны сэтгэл түгшлийн түвшин дээд цэгтээ хүрэх болно. Тиймээс иогоор хичээллэх юмуу бясалгал хийх нь таныг тайвшруулна. Муухай ааш гаргахгүй байхыг хичээж, өөрийгөө барих хэрэгтэй. Бусадтай эелдэг найрсаг байж, хахир хатуу ааштай хүмүүсээс хол бай. Хэтэрхий их кофе уухаас зайлсхий. Хэт их зүйл хийлгүйгээр амарч гэрийнхээ тав тухыг мэдэр.

 

 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Хүнд өдөр. Таны урам зоригт садаа гарсан хойрго өглөө эхэлж байна. Өглөө гүйн хөнгөхөн шогших нь зүрхний өвчнөөс сэргийлнэ. Ажлын амар тайван байдлыг хадгалахын тулд та хамаагүй бодлогогүй үг яриагаа хязгаарлах нь зөв. Та төөрөгдлөөсөө гарахын тулд найз нөхдийнхөө заримыг хайн тусламж гуй. Энгийн өдрүүдээс хүнд өдрийнхөө ажлыг гүйцэтгэхээр та чимээгүй тайван байдлыг хайна. Байнгын садаа болон заавар таны уур бухимдлыг энэ өдөр ихээр төрүүлнэ.
 

 

   Арслан (7/23-8/22)   

Сэтгэл хөдөлгөм өдөр. Энэ өглөө та ядарч, эрч хүч тань суларч байгааг мэдрэх тул эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Цаг агаар хүйтэн бол дулаан хувцасла, харин дулаахан байвал Д витамин хэрэглэж, гоо сайхандаа санаа тавиарай. Үл хөдлөх хөрөнгө худалдагчдад таатай нөхцөл байдал үүснэ. Гэвч хөрөнгөө зарах хүмүүсийг олох хэцүү, тэднийг ятгах ч бүр хэцүү байх вий. Харин та цаг хугацааг өөрийн төлөө ашигла. Романтик холбоо нэлээд гүнзгийрч, ганц бие арслангыхан хайрт руугаа энэ өдөр нүүж очиход таатай.

 

Охин (8/23-9/22)   

Хүнд өдөр. Ажлын үүрэг даалгавар гүйцэтгэх нь та болон хайртай хүнтэйгээ жаргалтай байх цагаас чинь авах болно. Энэ нь хувийн амьдралд асуудал үүсгэж магадгүй. Ажлын хэнээтэй хүмүүс ажиллах цагаа нягталж өөрчлөлт хий. Ирэх 4-7 хоногт найз нөхөд, зорилго, ажлаасаа олох орлогод анхаарлаа төвлөрүүлнэ. Цагаа хэрхэн зарцуулах тал дээр өөрчлөлт хий.

 

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Бүтээмж өндөртэй өдөр. Жинлүүрийн ордныхны зохион байгуулах чадвар нэмэгдэнэ. Анхаарлаа хандуулах болон эрч хүчтэй байдал ажилд чинь хүчтэй нөлөөлж орлого бүтээмжийг дээшлүүлэх болно. Ямар нэгэн үүрэг, ажил төрөл чинь таниас өндөр чадамж няхуур байдлыг шаардаж байна. Орлого зарлагаа яг тэнцүүхэн байлгадаг жинлүрийн ордныхны хувьд мөнгөний тал дээр анхааралтай байхыг сануулж байна. Тооцоогоо шалган, орлого зарлагаа яс тооцон, сарын төлбөрүүд чинь үнэн зөв ирсэн эсэхийг шалгаарай.




Хилэнц (10/23-11/21)   

Эерэг өдөр. Өнөөдөр маш гайхалтай байна. Бүх хилэнцийн ордныхонд энэ өдөр таатай санагдах болно. Харилцаа холбоонд анхаарлаа илүү хандуулаарай. Удаан холбоогүй байсан найзтайгаа уулзах боломж олдоно. Ирээдүйд аяга кофе хувааж уудаг, зовлон жаргалаа хуваалцдаг найзууд болно. Санхүүтэй холбоотой уулзалт маш гайхалтай байх болно. Таны эргэн тойронд байгаа аз завшаан таныг хүссэндээ хүрэхэд тусална. Итгэлтэй найз нөхөд болоод хамаатан садангуудтайгаа шинэ бизнес эхлүүлэхэд тохиромжтой.
 


 Нум (11/22-12/21)   

Санаандгүй үйл явдлаар дүүрэн өдөр. Энэ өдөр та өөрийн байгалиас заяасан наргианч зангаа хөхүүлэн дэмжиж, азтай боломжуудыг эрж хай. Магтан өргөмжлөгдөх, сэтгэл татагдах зэрэг нь энэ өдөр тусгагдсан. Энэ өдөр та амжилтад хүрнэ. Гэвч үдэш болоход таны сэтгэл хямарч болзошгүй. Учир нь сүүлчийн хоромд бүх зүйл өөрчлөгдөнө. Шинэ хүмүүстэй уулзаж, ер бусын үйл ажилагаанд оролцоно

 

 

Матар (12/22-1/19)   

Өнөөдөр худал хуурмаг явдал их тохиолдох бөгөөд маш сонор сэрэмжтэй байхыг сануулж байна. Ямар нэг зүйл таны сэтгэлд нийцэхгүй байвал зөн совиндоо итгэхийг хичээ. Танд тохиолдож буй асуудлууд их бүрхэг санагдаж эхэлнэ. Ямар нэг бодит бус санаа болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж оролдох хэрэггүй. Чухал ажлын харилцаа холбоо тогтоох шийдвэр гаргах ажлаа түр хойшлуул.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Өөрчлөлт хийх өдөр. Та зорилгодоо хүрэхийн тулд шургуу ажиллах болно. Өөртөө ажил хайх болон азаа үзэхэд тохиромжтой цаг. Засгийн газрын албаны хүмүүстэй ярилцлаганд орох шаардлага гарна. өрсөлдөгч нартай болгоомжтой ханд. Хэн нэгэн танаас илүү байвал бүү цухалд. Алдаан дээрээсээ суралц.

 



  Загас (2/19-3/20)

Тогтворгvй өдөр. Санаанд ороогvй зvйлийг хvлээн ав гэсэн уриан дор ажилла. Саад бэрхшээл учирч болзошгvй. Та хэдийн булшилж орхисон зарим төлөвлөгөөг сэргээх хvсэлд автах бололтой. Энэ нь таны өөдрөг сэтгэлийг сэргээнэ. Та эрч хvчээ алдан, завгvй ажлаа тасалдуулахгvйн тулд өөрт хэрэгтэй зvйлийг өдрийн дэглэмдээ оруул.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top