ҮХААЯ-ыг тендерийн асуудлаар шалгаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 23

Уг нь энэ яаманд Монгол Улсын хүнд, хөнгөн, хүнсний гээд бүхий л үйлдвэрлэлийн салбарыг хариуцдагийн хувьд асар их үүрэг хариуцлага ногддог. Гэвч яамны салбар хариуцсан эрх мэдэл бүхий албан тушаалтнууд нь энэхүү үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг болов уу гэх эргэлзээ сүүлийн үед төрөх боллоо. Учир нь уг яамнаас зарлаж шалгаруулдаг тендертэй холбоотой будлиан, булхай луйвраас үүдэлтэй гомдол маргаан тасрахаа байж. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд улсын хэмжээний үйлдвэрлэлийн чиглэлийн, асар их хэмжээний мөнгөөр тоологдох тендер байнга шахуу зарлагддагтай энэ нь холбоотой биз. Гэхдээ бүх тендер ямар нэг байдлаар гомдол дагуулах болсон нь харамсалтай. Хамгийн сүүлд гэхэд л нөөцийн мах бэлтгэх тендер будлиантай, шударга бус болсон гэх гомдол өдгөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Сангийн яаманд ирж, ҮХААЯ-ыг шалгаж эхэлсэн байна. Хүнсний үйлдвэрлэл хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой, улс орны аюулгүй байдлын асуудал тул ядаж л эл салбарын тендер нь ямар нэг будлиангүй, шударга болох ёстой. Тийм ч учраас хүнсний салбарт тендер ямар нэг байдлаар булхайтай болсон гэх гомдол дагуулах учиргүй. Магадгүй энэ салбарт тендерээр “мэргэшсэн”, дунд нь ашиг хонжоо хайсан эрх мэдэл бүхий хүмүүсийн урт гар шургалсан бол энэхүү үйлдлийг яаралтай таслан зогсоох ёстой. Юутай ч нөөцийн махны тендер шударга бус болсон гэх гомдол дагуулж хуулийн байгууллагад шалгагдаж эхэллээ. Шалгалтын дүн, дараагийн алхам ямар байхыг харах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
махаар хооллогч(150.129.143.66) 2014 оны 09 сарын 28

энэ нөөцийн мах нэртэй үнийн хөөрөгдөл болсон луйвараа одоо зогсоо.яасан ханадаггүй дээрэмчид вэ? өчнөөн жил идлээ ш дээ.өмх махаа хямдхан идмээр байна ш дээ

0  |  0
иргэн(202.70.40.205) 2014 оны 09 сарын 24

Бадамжунай болон Төрийн нарийн хийж байсан Түгжил Гантулга нарын булхайг нуун далдалсан шигээ нуух вий дээ. Монголын газар нутаг, ард түмний татварын мөнгөөр гараа угаасан дээрхи адгийн 2 луйварчин өнөөдөр бах нь ханаад зүгээр явж байна. Дэндүү муухай нийгмийг тогтоожээ

0  |  0
Naimaa(112.72.11.111) 2014 оны 09 сарын 23

Huuhdiin duremt huvtsasiig yagaad uildverleh bolomjgui humuus avch hujaad oyulj huuhduuded unetei zarj bgaag tailbarlaj ogvol taarna. Ulsaas 21 terbum avchihaad zakh zeel deer baisan unees 4 dahin unetei shahsaniig ju gej oilgoh ve,Jinhene avilgal luivar yavj bgaa jum bish uu

0  |  0
Top