Монгол оюутан дотуур байрныхаа цонхоор унаж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 23

Казахстаны Караган хотын Улсын их сургуульд суралцдаг монгол оюутан дотуур байрны долдугаар давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Сургуулийн проректор Салават Кентбек хэлж байгаагаар:

 

”Дамыс бэлтгэл ангид суралцсан ч энэ жил их сургуульд орж чадаагүй дотуур байранд амьдарч байсан. Түүнийг осолддог өдөр нутгийнхан нь ирсэн. Дотуур байр үнэмлэх шалгаж оруулдаг ч тэд жижүүрийн дэргэдүүр хэрхэн нэвтэрснийг мэдэхгүй. Тэгээд дуулалдаж байхад тэр цонхны давцан дээр сууж байсан, цонх онгорхой байсныг мэдэлгүй гэдэргээ налаад цааш унасан гэж нөхөд нь ярьсан. Тэгэхээр энэ бол цэвэр болгоожмгүй байдлаас болсон, тохиолдлын осол” гэж хэлжээ.

 


Карагандад талийгаачийн төрөл төрөгсөд нь амьдардаг тул тэдэнд хэл дуулгасан байна. Цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top