Монгол сошиал сүлжээ нээгджээ....

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 23

Монгол түмэн эрт дээр үеэс өөрөөс дээш 9 үе, ураг удмын хэлхээ холбоогоо танин мэдэж, чухалчлан тэмдэглэн, угийн бичгийг хөтөлсөөр ирсэн өнө эртний уламжлал түүхтэй билээ.

Энэ эртний сайхан соёл уламжлалаа сэргээн өнөө үед мэдээллийн технологи ашиглан илүү өргөн хүрээнд удмын түүх үүсгэн хөтлөх боломжийг олгох УДАМ.мн (www.udam.mn) нэртэй үндэсний сошиал сүлжээ нээгджээ.

Удам.мн сүлжээнд та өөрийн өвөг дээдсийн амьдарч байсан нутаг ба овгийн нэрээрээ хайхад өөрийн удмын хүмүүстэйгээ нэгдэх бодит боломжтой юм байна.

Удмын хүмүүс хамтдаа ургийн бичгээ хөтөлж, мэдээ мэдээлэл оруулан, хоорондоо байнга онлайн ертөнцөд холбоотой байснаар хамтдаа удмын түүхээ бүтээх нь УДАМ сүлжээний үндсэн зорилго ажээ.

 

 

Тус сүлжээнд зөвхөн хамаатнуудтайгаа бус найз нөхөдтэйгээ ч харилцах боломжтой гэнэ. Яг фэйсбүүк сүлжээ шиг найзуудаа хайж олон хүсэлт илгээж найзалснаар зөвхөн Монголчуудыг онлайн ертөнцөд нэгтгэх үндэсний сүлжээ үүсгэх юм.

Старсофт ХХК-ны захирал Д.Өлзий-Орших өөрийн фэйсбүүк хуудсандаа цаашид УДАМ.мн ба Хамаг Монгол төслийг холбож  Монгол туургатан залуусыг цахим ертөнцөд нэгтгэн,  их гүрнүүдийн бодлогоор бидний хооронд бий болгосон бичгийн хэлний болон газар нутгийн хил хязгаарыг тун удахгүй үгүй болгоно хэмээн бичжээ.  Өөрөөр хэлбэл бидний бичсэнийг Монгол туургатан залуус ойлгохоор, тэдний бичсэнийг бид ойлгохоор автомат хөрвүүлэх системийг нэгдсэн сүлжээндээ хийнэ гэнэ...

https://www.facebook.com/ulziiorshikh.d

Дашрамд дурдахад УДАМ сүлжээнд  саяхнаас 360 градус панарам зураг оруулдаг боломжтой болсон бөгөөд Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн панарам зургийн сан үүсгэхээр шийдэж уралдаан зарлаад байгаа ажээ.

Уралдаанд зөвхөн 360 градус панарам зургаар л оролцох бөгөөд Galaxy S4, S5, iPhone 5, 5S зэрэг сүүлийн үеийн гар утсаар ийм зураг авах боломжтой юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nnj(202.179.2.118) 2016 оны 08 сарын 05

Би таван сайхан хүүтэй Казах аав байна. Би хүүхдүүдийнхээ эхнэр болох охидыг аавынхаа7-9 үе ,эхийнхээ3үе удмаа мэдэхгүй бол хөөж явуулна, тэгэх ч эрхтэй.ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.ДОЛООгоосТ

0  |  0
nnj(202.179.2.118) 2016 оны 08 сарын 05

Би таван сайхан хүүтэй Казах аав байна. Би хүүхдүүдийнхээ эхнэр болох охидыг аавынхаа7-9 үе ,эхийнхээ3үе удмаа мэдэхгүй бол хөөж явуулна, тэгэх ч эрхтэй.ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.ДОЛООгоосТ

0  |  0
hhh(12.219.158.226) 2014 оны 10 сарын 24

This webpage is not available

0  |  0
ok(103.229.123.125) 2014 оны 09 сарын 23

dajgui l yum humuus heregleh bolvuu

0  |  0
Зиндаа(206.190.136.245) 2014 оны 09 сарын 23

Монголын удам-чид маш олон болтугай.

0  |  0
Барак Обама(146.185.28.59) 2014 оны 09 сарын 23

Монголчуудад баяр хүргэе!!!

0  |  0
Долгор(120.50.35.234) 2014 оны 09 сарын 23

Үндэснийхээ сошиалыг хэрэглэцгээе. Хоёр хөршөөсөө яаж дутахав

0  |  0
Guest(150.129.143.242) 2014 оны 09 сарын 23

hereglediishd, ih goe site

0  |  0
Wow(150.129.143.242) 2014 оны 09 сарын 23

Саак шүү гоё болжээ

0  |  0
Top