Өрнө дорнын зурхайгаа нэг дороос уншаарай

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 25

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 1. Бархасвадь гараг. Тугчин одтой, 9 улаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Сэрэмжтэй байх өдөр. Романтик харилцаанд хүндрэл гарах хандлага байгаа тул хониныхныг эрсдэлтэй сэдэв, асуудлаас холхон байхыг сэрэмжлүүлж байна. Өнөөдөр шургуу ажиллах шаардлага хэвээр үлдэх бөгөөд олонхи зүйлс хүлээж байснаас хамаагүй удаан шийдэгдэж байгааг та мэдрэх болно. Олон нийтийн бясалгалд оролцох нь танд хэрэгтэй зүйл байж болох юм. Сайн найз чинь холдон нүүж байгаа нь гуниг төрүүлэх авч асуудлыг сайн талаас нь харах хэрэгтэй.

 

 

Үхэр (4/20-5/20)

Өсөн дээшлэх өдөр. Ирж буй хэдэн өдрүүдэд олдох завшааныг ашигла. Амьдралынхаа санаснаар болохгүй байгаа зүйлүүдийг хяналтдаа авахад тун тохиромжтой цаг. Эерэг өөрчлөлтүүд хийх арга зам өмнө чинь байна. Амьсгаагаа даран хүлээж бай. Энэ үед давамгайлан захирагч эсвэл найзынхаа хяналтаас гарахад амархан байх болно. Биеэ даасан, эрч хүч дүүрэн давалгаа таныг нөмөрч үйл хөдлөлд зоригжуулна.

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Бусдын бардамнал, ихэрхүү зангийн өмнө тэвчээртэй байх гэж хичээгээрэй. Хэрэв та хүнд нөхцөлд ажилладаг бол осол аваар гарахаас эсвэл гаргахаас болгоомжил. Юуны түрүүнд аюулгүй байдал шүү дээ. Хайр дурлалын явдал чинь илүү халуухан болж ирнэ. Гэсэн хэдий ч эцсийн үр дүн нь юу байх вэ гэдгийг бодож үзээрэй.

 

 


Мэлхий (6/22-7/22)

Таагүй өдөр. Та ойр дотныхоо хүнд гаргаж буй цагийг хязгаарлах нь асуудал үүсгэхэд хүргэнэ. Хамгийн хямгатай мэлхийнүүд ч түрийвчинд байгаа мөнгөө энэ өдөр гэнэтийн нүд хуурсан зүйлд зарцуулж болзошгүй байна. Шинэ арилжаа наймаа эхлүүл. Учир нь хамтрагч тань урьдийнхаасаа илүү өгөөмөр болсон байна. Хэрвээ наймаагаа сайн хийж чадахгүй бол хайртай нэгнийхээ уурыг дарах аргыг эртнээс бэлдээрэй

 

Арслан (7/23-8/22)

Vйл явдлаар дvvрэн өдөр. Боломжууд нээгдэнэ. Та бусадтай харьцаа холбоотой байх нь энэ өдрийн амжилтын тvлхvvр юм. Шинэ бөгөөд баяртай vйл явдлууд тохионо. Бусад хvмvvс танд туслахад бэлэн байна. Чухал хэлэлцээрvvд амжилттай байна. Та хийж гvйцэтгэсэн ажилдаа аз жаргалтай бай. Vдэш бvх зvйл намжиж эхлэх ба харин гэр бvлийн зарим ажлыг хийх шаардлага гарна. Хvн болгоны шvvмжлэл буруу мэт танд санагдана. Гэвч та бусдыг ойлгож чадвал энэ өдөр аз жаргалтайгаар байж чадна.

 

 

Охин (8/23-9/22)

Хөнгөн, хуумгай өдөр. Өнөөдөр учрах асуудлууд хүчтэй хэвээр байна. Юуны өмнө гэрийн даалгавраа хий. Хэрвээ үзвэр тоглолт үзэх гэж байгаа бол сүүлийн мөчид хямдарсан тасалбар авч чадна. Энэ нь түншлэлийн асуудлаа шийдэхэд тохирсон цаг. Өнөөдөр дуусгах ёстой ажил танд чухал биш байх бөгөөд гэр бүлтэйгээ дэлгүүр хэсвэл илүү аз жаргалтай байж чадна.

 

 

 

Жинлүүр (9/23-10/22)

Гараг эрхэсийн нөлөөллөөр сэтгэл хөдлөл ил гарч ирнэ. Зарим зүйлд хүчтэй хандан тэр нь ерөнхийдөө анхаарал татахгүй байх нь асуудал үүсгэнэ. Хэрвээ таны итгэл өндөр байгаа бол анхааралтай байдлаа бүү алд. Та өөрийнхөө хүч чадлыг урьд урьдынхаасаа илүү байгааг харуулахын тулд үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан хэрэгжүүлэх нь чухал. Түргэн хоол болон амттанаас татгалз.

 


Хилэнц (10/23-11/21)

Ажлынхаа тухай сонсохыг хүсээгүй зүйлээ сонсож магадгүй. Таны биеийн эрч хүч буурснаас та бага зэрэг уур уцаарт автаж болзошгүй. Өөртөө амрах цаг гарга. энергээ алдсанаас болоод амархан ядрах магадлалтай байна. Хэрэв эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа бол эмнэлгийн байгууллагад хандаарай. Өдөр таны эрч хүч сэргэх болно. Оройн хоолоо ресторанд идэх нь завгүй өдрийн сайхан төгсгөл болно.

 


Нум (11/22-12/21)

Таатай өдөр. Дахин тогтвортой байдал үүснэ. Та найз нөхдөөрөөхүрээлүүлсэн ч ганцаардмал мэт санагдана. Таны ухаан бодол өөр зүйл дээр эргэлдэх боловч завгүй өдөр ажлаа хийхэд хүргэнэ. Романс ба хийсвэр бодол энэ өдөр чухал байр суурь эзэлнэ. Та эрүүл мэндээ хамгаалах үүднээс өдрийн дэглэмээ барьж, тогтвортой байх нь чухал. Найз нөхөдтэйгөө хамт байх хүсэл тань амралт авахад хүргэнэ.

 

 

Матар (12/22-1/19)

Энэ өдөр гялалзсан өдөр байх болно. Хамгийн гайхалтай нь таныг орой болтол барьж саатуулах, нэгэн сонирхолтой зан араншинтай хүнтэй тааралдах болно. Тийм амьд жүжиглэлт үзэхээс бүү татгалз, нүд чихээ баясга. Та өөрийн орон нутгийн сониноо шалгаарай. Танай гудамны баруун талд байж магад. Бүсгүйчүүд галбиртай болохын тулд өдөр бүр фитнесийн дасгал хийн таргалуулж мэдэх хоолыг хоолны жагсаалтаасаа хас.

 


Хумх (1/20-2/18)

Тайван өдөр. Хэдийгээр та тун завгүй байх ч тайван байж чадна. Та зорилгодоо хүрч сэтгэлд хангалуун болно. Ажлын газар болон багаа төлөөлөх үүрэг чинь танд сайн сайхныг авчирна. Найзуудтайгаа мөрийцөхөөс татгалзах хэрэггүй. Хумхын ордны зохиолчид гар бичмэлээ хэвлэлтэнд бэлтгэж чадна.

 

 

Загас (2/19-3/20)

Сэтгэл хөдлөлтэй өдөр. Таны сэтгэл санаа тогтворгvй байж, хэлэх ярих тань олширно. Гэвч та хэн нэгнийг ятгах хэрэгтэй бол энэ бvхэн саадтай байна. Та дvгнэх, шударга гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажилд амжилттай байж чадна. Шинэ санаачилгыг сэдэж, аливаа хvнд ажлыг амжиллтай давах бололтой. Өнөөдөр ядарч алжаах тул бvтэн биеийн массаж хийлгэж, эрч хvчээ сэргээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top