Өвөр монгол эзэнтэй ”Нью Гор” ХХК хөрсний усаа зөвшөөрөлгүй Туул голд цутгаж байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 26

 

Нийслэлчүүдийн ундны эх эх үүсвэр болсон Туул голд заналхийлэх хувийн хэвшлийнхэн олон болсон тухай бид мэдээлж байсан.

Хайрга олборлодог компаниуд, ойр хавийн амралтын газрууд, арьс ширний үйлдвэрүүд үүний тоонд багтана. Харамсалтай нь дээрх аж үйлдвэрүүд дээр нэгэн  компани нэмэгдсэн нь "Нью Гор" гэх өвөр монгол эзэнтэй барилгын компани аж.

Тодруулбал дээрх компани Баянгол дүүрэгт баригдаж буй барилгынхаа хөрсний усыг барилгын хогтой нь Туул голруу цутгаж байжээ. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар нэг зөвшөөрөл авалгүй аль хэдийн 100 мянган шоо метр бохир усыг голруу нийлүүлжээ.

Одоогоор дээрх компаний үйл ажиллагааг зогсоогоод байгаа бөгөөд энэ мэтээр хөрсний усыг хууль бусаар зайлуулж барилга барьж байгаа компаниуд байгаа гэдгийг хэлж байна.

дээрх хөрсний устай холбоотой асуудал зөвхөн байгальд хор нөлөөгөө үзүүлээд зогсохгүй олон сая төгрөгөөр авсан байрыг тань насжилтыг богинсогох, цаашлаад байгалийн гамшигт тэсвэрт байдлыг алдагдуулж хөрсний суулт өгөхөд нөлөөлдөг байна.

 

Хэрэв  та өөрийн шинэ орон сууц зэхэж захиалахаар бол барих газарт нь  хөрсний ус байгаа эсэхийг эхлээд мэргэжлийн байгууллагаар шалгуулаарай. Хөрсний устай газар барилга байшин барьснаас эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол  цөөнгүй гардаг тухай Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн хэлтсээс иргэдэд анхааруулсан байдаг.

Хамгийн ойрын жишээ дурдахад  2008 оны өвөл төрийн ордон болон улсын төв архивын подвалиуд хөрсний усанд автаж байсан. Зуны улиралд ч зарим орон сууцны барилгуудад энэ асуудал нүүрлэсэн хэвээр байгаа. Хөрсний ус нэвчилт нь барилгын дулаан хадгалалтыг бууруулж, суурийн бат бөх чанарыг алдагдуулдаг байна.  Тиймээс та үл хөдлөх хөрөнгө  худалдаж авахдаа тухайн  газрын хөрсний усны түвшин  болон түүнээс хамгаалсан эсэхийг шалгаарай. Хөрсний ус нь бороо хурын ус, цасны шар ус зэрэг өнгөн давхаргын уснаас эрс ялгаатай.  Хүйтний улиралд хөрсний усны үеэс доош хөлдөх үед хөрсөнд тэлэлт өгч овойлт үүсгэдэг. Энэ овойлт нь суурь тогтворгүй болох, гажилт үүсэх, нурах гол хүчин зүйл болдог байна. Овойлтын хүч нь ямар л бол ямар барилгыг өргөх хүчтэй бөгөөд 1 кв.м-д 10-15 тн байж болдог.

Нийслэлд замбараа цадиггүй баригдаж байгаа орон сууцны анхаарах нэгэн асуудал нь хөрсний ус гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.  

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(202.55.191.78) 2022 оны 11 сарын 17

”Өвөр монгол” гэдэг нэрийг гутаахын тулд энэхүү зүйлыг бичжээ. Компанийн эзэн нь одоогоор хятад болон монгол эзэнтэй нь тогтоогдоогүй байгаа. Энэ оны 5-р сард эх оронч үзэлтэй 10 аад өвөр монголчуудыг манай төрийн нөхөдүүд баривчлаад хятадын талд хүлээлгэн өгсөн нь тэднийг баривчлан шоронд яргалж байна. Ийм байхад өвөр монгол эзэнтэй компани монголд үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь худлаа л байж тараа шүү дээ. Өвөрмонголчууды г хөөгөөд гаргаж чаддаг мөртлөө цэвэр хятад үндэстэнүүдийг манай төрийнхөн гаргадаггүй л байдаг байхгүй юу даа.

0  |  1
Zochin(203.169.49.137) 2014 оны 09 сарын 28

Xyuataduudiig xamgiin ixeer oruulj irj zuuchildag xumuus bol ovor mongolchuud.

0  |  0
bat(157.157.36.89) 2014 оны 09 сарын 28

uhseniih n uvurmongol bdg yum,hujaa l bna

0  |  0
zochin(67.176.156.230) 2014 оны 09 сарын 27

uvur mongolchuud mongol hun shig baigaasai!ta nar hujaa boljee.

0  |  0
зочин(202.21.106.167) 2014 оны 09 сарын 26

Нэр нь өөвр болохоос ашиг л олж байвал түүнд монголын байгал ямар хамаа байха?Ингээд цаанаа -өвөртөө бодолтой байдаг өөрийн болдоггүйл хамууд??Ялгаагүй нэг монголыг хахуулаа-тохон тулын хажууд байгаа биз ээ.Өдийд хамгаалалтаа хийгээд чадахгүй бол өөрийг чинь илчилнэ гээд сууж байгаа шүү??!!

0  |  0
Zochin(203.169.49.137) 2014 оны 09 сарын 26

Muusain xulgaichid arai l davarch bnaa.Shalgaad xoriod xoogood yavuul muu shaariig

0  |  0
Э.БАТ-ҮҮЛ(103.229.123.219) 2014 оны 09 сарын 26

БОЛЬЁ ОО

0  |  0
Top