Хүүхдийн хуримыг хууль бусаар шөнө дунд хийдэг

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 26

Хэдийгээр хууль бус боловч Энэтхэгт бага насны охид хүнтэй сууж, хурим хийдэг байна. Афган, Йемен зэрэг улсад бага насны охид өөрөөсөө хэд дахин ах хүнтэй суух тохиолдол элбэг байдаг. Эдгээрээс болж охидын эрх зөрчигдөж байна гэж хүүхдийн эрхийн байгууллага үзэж байна.

Энэ охин таван настай. Түүний сүйт залуу найман настай. Энэтхэгийн төвд орших Ражастан тосгонд Акатиж гэдэг фестиваль, баяр ёслолын үеэр бага насны хүүхдүүд гэрлэдэг байна. Гэхдээ хуримын ёслол маш нууц болдог байна. Тосгоны оршин суугчид ч бага насны хүүхдийн хуримын ёслолын талаар хүнд хэлдэггүй. Энэтхэгийн хуулиар бол эмэгтэй хүүхэд 18 нас хүрэхээс нааш гэрлэж болдоггүй, хууль бус учраас хүүхдийн хурим голдуу шөнө дунд нууцаар болдог байна.  

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын  байгууллагын хэлж байгаагаар Ражастанд 10 эмэгтэй хүүхэд тутмын 7 нь 18 нас хүрээгүй байхдаа гэрлэдэг байна. Йемен болон Афганистанд бага насны охид өөрөөсөө хэд дахин ах хүнтэй гэрлэх явдал байдаг. Олон улсын байгууллагын мэдээлж байгаагаар Йемен охидын талаас илүү хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг байна. Йемен охидын эцэг эх нь охиноо хамгаалах үүднээс эрт гэрлүүлдэг байна. Учир нь эцэг эхчүүд охиноо гэрлэхээсээ өмнө өөр олон хүнтэй харьцаанд орох, охиноо эдийн засаг мөнгө санхүүгийн хувьд хүнд байдалд орохоос сэргийлж эрт гэрлүүлдэг байна.

Зарим тохиолдолд охид гэрлэсэн ч насанд хүрэхээс нааш нөхөртэйгээ хамт амьдардаггүй, харьцаанд ордоггүй байна. Хүүхдийн гэрлэлт тэр болгон хүний хараанд өртөөд байдаггүй, голдуу нууц байдаг. 3 жилийн өмнө Йемений нэгэн бага насны охин багагүй шуугиан тарьж олны анхаарлыг татсан. Учир нь Нүжүүд  Али  гэдэг охин 10 настай байхдаа өрөөс нь 3 дахин ах буюу 30 настай хүнтэй суужээ. Түүний нөхөр, охиныг 20 нас хүртэл нь дотно харьцаанд орохгүй гэж эцэг эхэд нь амлажээ. Гэтэл нөхөр нь Нүжүүд  Алиг зодож занчин хүчирхийлдэг...Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top